logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Rio Tinto: Зэсийн салбарын төлөвлөгөөгөө сайжруулна
    Paul-Alain Hunt
    Thomas Biesheuvel
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 23 09:30
    330

    Зургийг: Matt Jelonek/Bloomberg

    (Bloomberg) -- “Glencore”-той нэгдэх төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн “Rio Tinto Group” бизнесээ бие даан өсгөхөд бүрэн төвлөрөхөө мэдэгдлээ.

    Хэдийгээр тус компанийн зэсийн ашиг 2025 онд хоёр дахин өссөн ч дунд хугацааны төлөвлөгөө нь бусад өрсөлдөгч компаниудтай харьцуулахад сул байгааг шинжээчид онцолж байна.

    unnamed.jpg

    “Оюутолгой” төслийн яриа хэлэлцээ ид өрнөж буй энэ үед “Rio Tinto”-ийн шинэ Гүйцэтгэх захирал Саймон Тротт ч мөн адил зэсийн салбарт төлөвлөгөөгөө сайжруулах хэрэгцээ байгааг мэдэгджээ.  "Бэлэн байгаа сонголтуудаа бодит үнэ цэн өгөх төсөл болгон хувиргах хэрэгтэй" байгааг тэрбээр тодотгосон байна.

    Зэсийн үнэ түүхэн дээд түвшинд хүрээд буй энэ үед “Anglo American”, “Glencore” болон “BHP Group” зэрэг компани энэ салбарт шуурхай, шулуун төлөвлөгөөтэй тэлж байна. Тухайлбал: “Anglo American”-ийн хувьд өрсөлдөгч “Teck Resources”-ийг өөртөө нэгтгэхийг зорьж байгаа бол “Glencore” ирэх 10 жилд зэсийн гарцаа хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.

    2025 онд “Rio Tinto”-ийн зэсийн ашиг хоёр дахин өсөж, 7.37 тэрбум ам.доллар хүрснийг тайлагнасан юм. Мөн зах зээлд үнэ сэргэхтэй зэрэгцээд хөнгөн цагаан, литийн бизнес нь 29 хувийн өсөлт үзүүлжээ. Хэдий тийм боловч компанийн хамгийн ашигтай нэгж нь төмрийн хүдэр хэвээр байна.

    “Glencore”-ийг худалдан авах нь “Rio Tinto”-ийн зэсийн гарцыг бараг хоёр дахин тэлж, зэсийн салбарт дунд хугацаанд өсөлт авчрах боломжийг нэмэгдүүлэхээр байсан. “Glencore”-ийг худалдан авах үнэ, үнэлгээнд талууд тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас дэлхийн хамгийн том уул уурхайн компани байгуулагдах нэгдэл биеллээ олоогүй юм.

    Cэтгэгдэл бичих