logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    АНУ-ын Дээд шүүх Дональд Трампын дэлхийн улсуудад ногдуулсан тарифыг хууль бус гэж дүгнэж, хүчингүйд тооцлоо
    Shawn Donnan
    Laura Curtis
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 23 09:00
    369

    Зургийг: Bonnie Cash/Bloomberg

    Дэлхийн улс орнуудад ногдуулсан тарифыг АНУ-ын Дээд шүүх хууль бус гэж дүгнэснээр Дональд Трамп худалдааны бодлогоо хэрэгжүүлэх өөр арга замууд хайж эхлэв

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн онд дэлхийн дийлэнх улсын импортын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан тарифын арга хэмжээг АНУ-ын Дээд шүүх хууль бус гэж дүгнэж, хүчингүйд тооцлоо. Ингэснээр Дональд Трампын нэрийн хуудас болсон эдийн засгийн бодлогод цохилт өгч, Цагаан ордонд эргэж ирснээс нь хойших хууль шүүхийн хамгийн том ялагдлыг нь амсуулж байна. Мөн АНУ-ын импортлогчдын төлсөн тарифыг буцаан олгохтой холбоотой хууль эрх зүйн нүсэр тэмцэл өрнөх магадлалтай боллоо.

    Яг юуг хүчингүй болгов?

    Дээд шүүхийн шийдвэр нь Дональд Трампын Онцгой байдлын үеийн эдийн засгийн эрх мэдлийн тухай хуульд үндэслэн хэрэгжүүлсэн тарифын арга хэмжээнүүдийг хамарч байгаа. 1977 онд батлагдсан тус хуулийг Дональд Трамп өнгөрсөн онд тарифын зорилгоор анх удаа ашиглаж, АНУ-тай худалдааны хэлэлцээр хийгээгүй орнуудад суурь 10 хувиас 41 хувь хүртэлх дүнтэй тариф ногдуулж байв. Доод шатны шүүхүүд дээрх  шийдвэрийг хууль бус гэж дүгнэсэн ч Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас давж заалдсанаар тариф хүчин төгөлдөр хэвээр үлдсэн юм.

    Харин ган, хөнгөн цагаан, автомашин зэрэг тодорхой төрлийн бараа, бүтээгдэхүүнд чиглэсэн, өөр хуульд үндэслэсэн тарифуудыг Дээд шүүх хэлэлцээгүй үлдээсэн байна.

    Тэгэхээр яах вэ?

    Дональд Трампын засаг захиргаа 2025 оны шийдвэрийнхээ хүрээнд импортоос үргэлжлүүлэн тариф авах боломжгүй болоод зогсохгүй өмнө нь тариф төлсөн этгээдүүдэд буцаан олгох шаардлагатай тулгарч байна. Импортлогчдоос хэн нь, хэдий хэмжээний буцаан олголт авах эрхтэйг тодорхойлох ажлыг Дээд шүүх доод шатны шүүхүүдэд хариуцуулсан. Буцаан олгох нийт дүн 170 тэрбум ам.доллар хүрэх боломжтой нь Дональд Трампын тарифаас олсон нийт орлогын тэн хагасаас давах юм.

    Тарифын дийлэнхийг цуцалснаар АНУ-ын Засгийн газрын төсөв хүндрэлд орох эрсдэл бий. Ялангуяа бондын зах зээлийн хөрөнгө оруулагчид тус улсын өсөн нэмэгдсээр буй өрийн хуримтлалд санаа зовж байгаа. Тарифаас орж ирсэн нэмэлт орлогыг долоодугаар сарын дөрвөнд баталсан Татварын шинэ хуулиар хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлтийн зардлыг нөхөхөд ашиглахаа Дональд Трампын засаг захиргаа өмнө нь илэрхийлж байв.

    Яаралтай хариу

    Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн бүх улсад 10 хувийн шинэ тариф ногдуулах захирамж гаргаж, энэ сарын 24-нөөс эхлэн хэрэгжихийг мэдэгдэв. Энэхүү тарифыг тэрбээр 1974 онд батлагдсан Худалдааны тухай хуулийн 122 дугаар зүйлд үндэслэн ногдуулж буй.

    “Төлбөрийн тэнцлийн суурь асуудал” үүссэн үед Ерөнхийлөгчид тариф тогтоох эрх мэдэл олгохыг тус хуульд заасан байдаг аж. Гэхдээ өмнө нь тэрхүү заалт огт ашиглагдаж байгаагүйгээс гадна тарифын хувь хэмжээг 15 хувиас хэтрүүлэхгүй, 150 хоногийн хугацаанд хэрэгжүүлэх хязгаартай. Иймд Дональд Трамп тариф хэрэгжих хугацааг сунгахын тулд Конгрессоос зөвшөөрөл авах ёстой болох юм.

    Cэтгэгдэл бичих