logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    “Тавантолгой” ХК 2025 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд ₮3138 тооцон ногдол ашигт хуваарилна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 16 09:00
    554

    Зургийг: tavantolgoi.mn

    “Тавантолгой” ХК 2025 оны эхний хагас жилд 200 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ

    Ногдол ашгийн өгөөж болон хэмжээгээр Монголын хөрөнгийн захад тэргүүлэгч “Тавантолгой” ХК ногдол ашгийн шийдвэрээ танилцууллаа. “Орон нутгийн” Тавантолгой ХК 2024 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 6960 төгрөг тооцон ногдол ашигт хуваарилж байсан бол 2025 оныхоос 3138 төгрөг тооцон хуваарилахаар болсон байна.

    Тус компани сүүлийн таван жилд нийт нэг их наяд төгрөг давсан дүнтэй ногдол ашиг олгосон ч энэ удаа эрс буурсан нь өнгөрсөн оны эхний хагаст нүүрсний орлого унасантай холбоотой аж. 2025 оны эхний хагаст 200 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 64 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагнасан нь 2024 оны мөн үеэс 70 орчим хувиар буурсан үзүүлэлт болж байна. Хэдий тийм боловч оны сүүлийн хагаст санхүүгийн үзүүлэлт нь эрс сайжирсан байх хүлээлттэй байгаа юм.

    Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, дөрөвдүгээр сард 30-ны өдрийн дотор мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

    unnamed.jpg

    Санхүүгийн Зохицуулах Хорооны шинэ зохицуулалтаар хувьцаат компаниуд ногдол ашгийг жилийн эцэс болон хагас жилээр хуваарилах, мөн анх удаа ногдол ашгийг нэмж хувьцаа гарган эзэмшүүлэх буюу үнэт цаасны хэлбэрээр олгох боломжтой боллоо. Ингэснээр хувьцаа эзэмшигчид ногдол ашгийг тогтоосон хугацаанд авах, холбогдох мэдээллийг ил тод, шуурхай хүртэх , хувьцаат компаниуд жилд хоёр хүртэл удаа ногдол ашиг хуваарилах боломж бүрдэж байна.

    Cэтгэгдэл бичих