logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    МХБ: “АПУ” ХК 2025 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮65 тооцож ногдол ашигт олгоно
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 13 11:25
    262

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    "АПУ" ХК-ийн 2025 оны ногдол ашиг 138.34 тэрбум төгрөг хүрсэн нь дээд үзүүлэлт болж байна

    Дотоодын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас ногдол ашгийн шийдвэрээрээ ихээхэн хүлээлт үүсгэдэг “АПУ" ХК 2025 оны хоёрдугаар хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзаж ногдол ашиг хуваарилахаар болсныг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.

    Өнгөрсөн оны сүүлийн хагасын цэвэр ашгаас нэгж хувьцаанд 65 төгрөг тооцон, нийт 69 тэрбум 171.8 сая төгрөгийг ногдол ашигт хуваарилж наймдугаар сарын 19-ний дотор олгохоор шийдвэрлэсэн.  2025 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас хуваарилсан ногдол ашигтай  ижил дүнгээр олгож буйг онцолж болохоор байна. Ингэснээр тус компани өнгөрсөн оны цэвэр ашгаас нийт 138.34 тэрбум төгрөгийг  хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашигт хуваарилахаар болж байна.

    13-8.JPG

    Монголын Хөрөнгийн биржийн ногдол ашгийн судалгаанаас харахад  энэ нь “АПУ” ХК түүхэн дээд хэмжээгээрээ ногдол ашиг хуваарилж буй үзүүлэлт болж байна. Тус компани 2020 оноос хойш жилд хоёр удаа ногдол ашиг олгох бодлогод шилжсэн бөгөөд 2019 онтой харьцуулахад хувьцаа эзэмшигчдэдээ олгох ногдол ашгийн дүн нь 1.8 дахин өсжээ.

    13-7.JPG

    2026 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн ҮЦТХТ-ийн хувьцааны төвлөрлийн судалгаанаас харахад тус компанийн 13.44 хувийг 35,263 жижиг хувьцаа эзэмшигч 86.56 хувийг гурван гол хувьцаа эзэмшигч эзэмшиж байна. 2017 оны нэгдүгээр сарын 31-нээс хойш тус компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн хувь эзэмшил 5.15 нэгж хувиар буурч, жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 31.5 мянгаар өссөн байна.

    “АПУ" ХК-ийн хувьцааны ханш сүүлийн арилжааны 52 долоо хоногийн байдлаар 901.8-аас 1026 төгрөгт хэлбэлзэж байна. Хоёрдугаар сарын 12-ны өдрийн арилжааны хаалтын ханш болох 990.6 төгрөгөөр тооцоход “АПУ” ХК-ийн хагас жилийн нэгж хувьцаанд тооцсон 65 төгрөгийн ногдол ашгийн өгөөж 6.56 хувьтай байна. 

    Cэтгэгдэл бичих