logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Мөнгөний нийлүүлэлт I сард ₮46.9 их наяд болж, 14.1 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 13 10:35
    329

    Зургийг: С.Батсайхан

    Төгрөгийн хадгаламж жилийн дүнгээр 20 хувиар өсөж, 26 их наяд төгрөг хүрчээ

    2026 оны эхний сарын гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлт 46.9 их наяд төгрөг болж, жилийн дүнгээр 14.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнийг сүүлийн гурван жилийн мөн үетэй харьцуулахад харьцангуй сайн үзүүлэлт болж байна.

    Сүүлийн гурван улирал дараалан Монголбанкны бодлогын хүү 12 хувьд хадгалагдаж буй ч мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн хурд харьцангуй тогтвортой байна.

    13-2.JPG

    Нэгдүгээр сард нийт мөнгөний нийлүүлэлтэд гадаа цэвэр активын эзлэх байр суурь нэмэгдэж, 8.8 их наяд төгрөг болсон бол дотоод цэвэр актив 38 их наяд төгрөг байна. 2025 оны туршид гадаад цэвэр актив тогтмол буурч байсан бол 2025 оны 12 дугаар сараас харьцангуй тогтворжсон юм.

    Дотоод цэвэр активын хувьд төгрөгийн хадгаламж 4.3 их наяд төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн байна.  Хэдий тийм боловч өнгөрсөн оны эцсийн дүнгээс үл ялиг буурч, 26 их наяд төгрөг болжээ. Нийт хадгаламжийн 83 хувийг иргэдийн хадгаламж бүрдүүлж байна.

    13-3.JPG

    Төгрөгийн ханш тогтворжиж, иргэд хөрөнгөө хадгаламжид байршуулах сонирхол нэмэгдэж байгаа аж. Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаагаар иргэдийн 43 хувь нь мөнгөн хөрөнгөө төгрөгөөр хадгалах сонирхолтой гэсэн нь 2022 оны I улирлаас хойших хамгийн өндөр хувь болсныг “NRCC” судалгааны төв танилцуулсан юм.

    Үүний зэрэгцээ валютын хадгаламжийн дүн 16.1 хувиар нэмэгдсэнээр 5.6 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Мөн валютын харилцах дансны үлдэгдэл жилийн дүнгээр 11.6 хувиар өсөөд байгаа аж.

    Гүйлгээнд эргэлдэж буй нийт бэлэн мөнгөний хэмжээ 1.2 их наяд төгрөг буюу 2024 оны мөн үетэй ижил түвшинд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих