logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    ОУЭХА: Олон улсын газрын тосны эрэлт 2026 онд өдрийн дүнгээр 850,000 баррелиар нэмэгдэнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 13 09:50
    217

    Зургийг: iea.org

    ОУЭХА: I сард газрын тосны нийлүүлэлт өдрийн дүнгээр 1.2 сая баррелиар буурсан

    2026 онд олон улсын газрын тосны эрэлт өдрийн дүнгээр 850 мянган баррелиар нэмэгдэх төлөвтэй байгааг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (IEA) мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оноос өдөрт 770 мянган баррелиар нэмэгдсэн дүн болж байна.

    Харин нийлүүлэлт нэгдүгээр сард өдрийн дүнгээр 1.2 сая баррелиар буурч, 106.6 сая баррель хүрчээ. Цасан шуурганы улмаас Хойд Америкийн үйлдвэрүүдэд саатал үүссэнээс гадна Казахстан, ОХУ болон Венесуэлийн түүхий эдийн экспорт тасалдсан нь үүнд голлон нөлөөлсөн байна.  

    2025 онд өдөрт 3.1 сая баррелиар нэмэгдэж байсан газрын тосны гарц энэ онд өдрийн дүнгээр 2.4 сая баррелиар нэмэгдэж, 108.6 сая баррель хүрэхээр байгаа аж.

    2025 оны 12 дугаар сард дээд түвшинд хүрээд байсан түүхий газрын тосны олборлолт нэгдүгээр сард өдрийн дүнгээр 85.7 сая баррелиар буурсныг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг тодотгож байна.

    Түүхий эдийн үнийн хувьд харьцангуй тогтвортой өссөн буюу энэ оны нэгдүгээр сард 10 ам.доллароор нэмэгдээд байгаа юм. 

    Cэтгэгдэл бичих