logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Монголын компаниудын Гүйцэтгэх захирлууд Засгийн газрын тогтворгүй байдлыг хамгийн том эрсдэлээр нэрлэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 12 15:55
    219

    Зургийг: MMCG

    MMCG: 2026 он дотоодын компаниудад сорилттой боловч өсөлттэй жил байх хүлээлттэй

    “MMCG” (“Эм Эм Си Жи”) компани 2026 оны “CEO Survey” судалгаандаа дэлхийн болон дотоодын зах зээлд энэ оны хэрэглэгчийн зан төлөв, медиа хэрэглээний чиг хандлагыг тодорхойлж, компаниудын шийдвэр гаргалтад хиймэл оюуны гүйцэтгэх үүрэг чухлыг онцоллоо.

    Судалгаанд оролцсон дотоодын 50 компанийн Гүйцэтгэх захирлуудын дийлэнх нь 2026 онд борлуулалт өсөлттэй байх хэдий ч ихээхэн сорилттой тулгарах хүлээлттэйг тодотгосон байна. 

    Хамгийн том эрсдэлүүдийн хувьд дотоод улс төр, Засгийн газрын тогтворгүй байдлыг нэрлэжээ. Геополитикийн тодорхой бус байдал энэ онд үргэлжилж, бизнесийн өсөлтөд нөлөөлж болзошгүйг мөн дурдсан байна.

    Үүнээс гадна айл, өрхүүдийн худалдан авах чадвар буурах, инфляцын нөлөөлөл зэрэг нь энэ онд анхааралтай ажиглах гол асуудалд тооцогдож буйг мэдээллээ. 

    Харин хиймэл оюуныг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр бизнесийн өсөлт, сайжруулалт, автоматжуулалт зэрэг бодит үр ашигтай боломжууд бий болж буйг тодотгосон байна.

    Cэтгэгдэл бичих