logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    "Сүү" ХК: Үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжид томоохон хөрөнгө оруулалтууд хийсээр байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 12 14:50
    278

    Зургийг: Сүү Хувьцаат Компани

    "Сүү" ХК-ийн хувьцааны ханш 2026 онд хоёр орчим хувиар эрчимжээд байна

    “Сүү” хувьцаат компани үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжийн шинэчлэлт сайжруулалтад томоохон хөрөнгө оруулалтууд хийсээр байгааг 2025 оны үйл ажиллагааны тайландаа онцоллоо. Үүнтэй холбоотойгоор бүтээгдэхүүний чанар сайжрахаас гадна шинэ бүтээгдэхүүн зах зээлд гарч, үйл ажиллагааны цар хүрээ нь тэлж буйг дурджээ.

    “Сүү 2.0” төсөл нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх ба Герман улсын сүүлийн үеийн тоног, төхөөрөмжийг суурилуулж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга онцолж байсан юм. Хүйтний улиралд утаатай үед сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ өсдөг хандлагатайг мөн дурдаж байв. Мөн сүүлийн жилүүдэд зах зээлд өрсөлдөөн ширүүссэн нь компаниудын бүтээгдэхүүний чанар сайжрах зэргээр хэрэглэгчдэд давуу тал болж буйг тэрбээр онцоллоо.

    Одоогоор 2025 оны санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлт  гараагүй байгааг тус компани мэдээллээ. Хэдий тийм боловч санхүүгийн харьцаа үзүүлэлтүүдээс сонирхвол 2025 оны байдлаар цэвэр ашгийн хувь 5.73 хувь, нийт хөрөнгийн өгөөж 6.30 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 18.05 хувьтай байна.

    “Сүү” ХК-ийн нэгж хувьцааны ханш сүүлийн байдлаар буюу энэ он гарсаар хоёр орчим хувиар өссөн хөдөлгөөнтэй байна.

    Cэтгэгдэл бичих