logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Монложистикс групп: Цэвэр ашгийн 23.09 хувийг буюу нийт ₮2.29 тэрбумыг ногдол ашигт хуваарилна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 12 12:00
    378

    Зургийг: mlholding.mn

    “Монложистикс” Групп 2025 онд 9.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

    “Монложистикс” Группийн борлуулалтын орлого 2025 онд 290 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 2.2 хувиар буурсныг мэдээллээ. Тайлант хугацаанд ачаа эргэлт 808 мянган тонн болж, өмнөх оноос 29 хувиар буурчээ. Энэ дундаа экспортын ачаа тээврийн хэмжээ 79 хувиар буурсан байна.

    Өмнөговиос Чойр руу авто замаар нүүрс тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоосноор  нүүрсний овоолгын ачилтад нөлөөлсөн нь дотоодын төмөр замын тээвэрлэлтэд сөргөөр туссаныг тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Хишигбат мэдээллээ. Мөн Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит тээвэр нэмэгдсэн нь давхар хүчин зүйл болсон байна.

    Тус компани тайлант хугацаанд БНХАУ-ын Бээжин хот руу 189 кг жинтэй 104 мянган ам.долларын үнэлгээтэй уран зураг тээвэрлэснийг онцолж болохоор байгаа юм. Мөн Эрээнээс Эрдэнэт хот руу 76 тонн жинтэй тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийг мэргэжлийн хяналт, тээврийн стандартын дагуу зохион байгуулж, төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэснээ тайландаа дурджээ.

    2025 онд “Монложистикс” Групп  9.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд цэвэр ашгийн 23.9 хувь буюу нэгж хувьцаанд 5.8 төгрөг тооцон нийт 2.29 тэрбум төгрөг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлээд байна.

    Тус компанийн хувьцааны ханш арилжаа нээгээд 2.8 хувийн өсөлттэй арилжаалагдаж байна.

    Cэтгэгдэл бичих