logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    “Говь” ХК 2019 оноос хойших анхны ашигтай ажилласан жилээ үдлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 12 11:40
    176

    Зургийг: gobi.mn

    “Говь” ХК 2025 онд 203.3 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллав

    “Говь” ХК 2019 оноос хойших анхны ашигтай жилээ өндөрлүүлсэн байна. 2025 оны эцэст тус компани 203.3 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ба үүнээс өмнө нь таван жилийн турш алдагдалтай ажилласаар ирснийг онцолж болохоор байгаа юм.

    13-4.JPG

    Тайлант хугацаанд тус компанийн борлуулалтын орлого үл ялиг буурч, 246.2 тэрбум төгрөг хүрчээ. Хэдий тийм боловч борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон бусад зардлуудаа тодорхой хэмжээнд танаж чадсанаар ашгийн маржиныг эерэг дүнтэй гарсан байна.

    174 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй тус компанийн эздийн өмч хасах дүн рүү орж, энэ онд ашигтай ажилласан хэдий ч санхүүгийн нөхцөл байдал нь хүндрэлтэй байгааг харуулж байна. Үүний гол шалтгаан нь сүүлийн жилүүдийн алдагдал нэмэгдсээр хуримтлагдсан алдагдал 30 орчим тэрбум төгрөг хүрсэн байна.

    GOV-GFX.jpg

    Өнгөрсөн оны есдүгээр сард “Говь” ХК хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох шийдвэр гаргаж, хувьцаагаа эргүүлэн худалдан авахаар зарлаад байсан юм.

    Үүнд Санхүүгийн Зохицуулах Хорооноос шалгалт орж “Говь” ХК-ийг охин компанийнхаа зээлийг хууль зөрчин шилжүүлэн авсан гэх дүгнэлтэд хүрсэн. Үр дүнд нь санхүүжилтийн зардлыг нэмэгдүүлэн ашиггүй үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал үүсгэж, хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн тул хэлбэрээ өөрчлөх үйл ажиллагааг нь зогсоож байсан юм.

    13-5.JPG

    Үүний дараа хувьцааны ханш нь Монголын Хөрөнгийн биржид найм орчим хувиар буурсан ба түүнээс хойш огцом өөрчлөлтгүй арилжаалагдаж байна.

    Cэтгэгдэл бичих