logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ОХУ-ын цэргийн хохирол шинээр татах цэргийн тооноос давж эхэлснийг Барууны шинжээчид мэдээлэв
    Alex Wickham
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 12 11:00
    212

    Зургийг: Tetiana Dzhafarova/AFP/Getty Images/Bloomberg

    (Bloomberg) -- Украины дайны талбарт ОХУ-ын талаас амссан хүн хүчний хохирол өнгөрсөн сард шинээр татсан цэргүүдийн тооноос 9000 орчмоор давсныг Барууны албаныхны хийсэн хохирлын үнэлгээ харуулжээ.

    Фронтын шугам дээр учруулах хохирлыг нэмэгдүүлэх Украины зорилтод ахиц гарч, ОХУ-ын цэргийн хүч нэгдүгээр сард хүнд хохирол амссан хэдий ч хуурай газрын давшилтад дорвитой урагшилж чадаагүйг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн байна.

    Хохирлын үнэлгээ үнэн зөв эсэхийг хараат бусаар баталгаажуулах боломжгүй байсныг “Bloomberg” онцолжээ. Мөн энэ талаар тодруулга мэдээлэл авах хүсэлтэд ОХУ-ын Батлан хамгаалах яам хариу өгөөгүй байна.

    12 дугаар сард байлдаанд амь үрэгдсэн ОХУ-ын цэргийн тоо 35 мянга хүрч, эрс өссөнийг Украины Батлан хамгаалахын сайд Михаило Федоров өнгөрсөн сард мэдээлж байв. Энэ нь 2025 онд ОХУ-ын нэг сард амссан дундаж хохирлыг тооцоолсон NATO-ийн тооцооллоос хоёр дахин өндөр дүн юм. Харин 2026 оны зун гэхэд ОХУ-ын цэргийн хохирлыг сарын 50 мянга хүргэх стратеги боловсруулснаа Михаило Федоров мэдээлж байлаа.

    RUSSIA-WAR-LOSS-GFX.png

    Донбассаас Днепр мөрний адаг хүртэл 1200 км урт үргэлжлэх фронтын шугамд "нөхцөл байдал хүнд" хэвээр байгааг Украины Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Александр Сырский өнгөрсөн долоо хоногт онцолсон юм. Хэдий тийм боловч ОХУ-ын Украинд хяналтдаа оруулсан газар нутаг сүүлийн гурван жилд нэг хувьд хүрэхгүй хэмжээгээр тэлснийг Украины Батлан хамгаалахын яамтай хамтран ажилладаг “DeepState”-ийн дата харуулж байна.

    Cэтгэгдэл бичих