logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Жижиглэн худалдааны салбарын борлуулалт 2025 онд 2.1 хувиар өсөж, ₮37.8 их наяд болов
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 12 10:35
    215

    Зургийг: С.Батсайхан

    Бөөний худалдааны борлуулалтын өсөлт 1.8 хувьтай байгаа нь салбарын нийт гүйцэтгэл удаашрахад нөлөөлжээ

    2025 оны эцсийн байдлаар жижиглэн худалдааны салбарын борлуулалтын өсөлт удааширсан гүйцэтгэлтэй байна. Нэгтгэсэн мэдээллээр 2025 оны туршид 37.8 их наяд төгрөгийн жижиглэн худалдаа хийгдсэн нь өмнөх оноос 2.1 хувиар өсөж, 2024 оны 12 хувийн өсөлтөөс зургаа дахин буурчээ.

    Нийт худалдааны салбарын борлуулалт 2025 оны эцэст 69.4 их наяд төгрөг хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь өмнөх оноос хоёр хувиар өссөн бөгөөд өсөлтийн хурд 5.6 дахин буурсан байна.

    Бөөний худалдааны борлуулалтын өсөлт 1.8 хувьтай байгаа нь салбарын нийт гүйцэтгэл удаашрахад нөлөөлснийг дата үзүүлэлт харууллаа.

    Харин сарын гүйцэтгэл есөн их наяд төгрөг буюу өмнөх сараас 58.6 хувиар өссөн нь 2024 оны мөн үеийн үзүүлэлтээ хадгалсан байна.

    Төв, Ховд, Дорноговь, Дундговь аймагт худалдааны салбарын борлуулалтын орлого харгалзан 0.9-11 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

    NRCC судалгааны байгууллагын судалгаагаар Хэрэглэгчийн итгэлийн индекс 2025 оны эцэст зургаа дахь улиралдаа дараалан буурсан үзүүлэлттэй байна.

    Cэтгэгдэл бичих