logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Санхүүгийн жилийн эхний 4 сард АНУ-ын төсвийн алдагдал 17 хувиар буурав
    Daniel Flatley
    Vince Golle
    Augusta Saraiva
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 12 10:10
    202

    Зургийг: Eva Marie Uzcategui/Bloomberg

    АНУ-ын шинэ ажлын байрны тоо I сард 130 мянга хүрч, ажилгүйдлийн түвшин 4.3 хувь болж буурлаа

    (Bloomberg) -- Тарифын орлогын нөлөөгөөр 2026 оны санхүүгийн жилийн эхний дөрвөн сард АНУ-ын төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 17 хувиар буурч, 697 тэрбум ам.доллар болсон байна.

    Тайлант хугацаанд АНУ-ын төсвийн орлого 12 хувиар өссөн бол зардал нь хоёр хувиар өссөн байна. Гаалийн татвар өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны нэгдүгээр сар хүртэлх дөрвөн сарын хугацаанд нийт 124 тэрбум ам.доллар болж өссөн нь 2025 онтой харьцуулахад 304 хувиар эрс нэмэгдсэн дүн боллоо.

    Дональд Трампын тарифтай холбоотой Дээд шүүхийн шийдвэр хүлээгдэж байгаа бөгөөд “Хэрэв тарифыг хэвээр үлдээвэл тарифын орлогын нөлөөгөөр төсвийн алдагдал ирэх 10 жилийн дотор гурван их наяд ам.доллароор буурах тооцоотой байгаа”-г Конгрессын төсвийн алба мэдээлсэн юм.

    Хэдийгээр тарифын орлого нэмэгдсэн ч Дональд Трампын Засгийн газрын төсвийн алдагдлыг нэмэгдүүлж буй бусад зардлыг нөхөхөд хангалттай байсангүй. Өнгөрсөн оны долоодугаар сард Бүгд найрамдахчуудын  баталсан татварын хөнгөлөлт болон бусад шийдвэртэй холбоотойгоор Конгрессын төсвийн алба ирэх 10 жилийн нийт алдагдлын урьдчилсан тооцоогоо 1.4 их наяд ам.доллароор нэмэгдүүлсэн байна.

    US-LABOR.png

    Үүнээс гадна АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны лхагва гарагт гаргасан мэдээллээр өнгөрсөн сард тус улсын ажил олгогчид шинээр 130 мянга гаруй хүнийг ажилд авч,  ажилгүйдлийн түвшин 4.3 хувь болж буурсан байна.

    Харин үүнээс өмнө буюу өнгөрсөн оны эцсээр шинээр бий болсон ажлын байрны тоо сард ердөө 15 мянга байсан аж. Үүнтэй харьцуулахад ажил эрхлэлт эрс нэмэгджээ.

    Статистикийн товчооны тайланд мэдээлснээр хөдөлмөрийн зах зээл 2003 оны эдийн засгийн хямралаас хойших хамгийн тааруу өсөлттэй жилийн дараа эргэн сэргэж байна. Эдийн засагчид 2026 онд шинээр  ажилд авах хурд ерөнхийдөө удаан хэвээр байх төлөвтэй гэж үзэж байгаа аж. Хэдий тийм боловч Ерөнхийлөгч Дональд Трампын эдийн засгийн бодлого илүү тодорхой болж, зээлийн зардал буурсан зэрэг нь зарим ажил олгогчид ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлэхэд түлхэц болно гэж онцоллоо.

    US-MANUF-GFX.png

    Нэгдүгээр сарын макро үзүүлэлтүүд ийнхүү шинжээчдийн төсөөллөөс сайн гарснаар Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ ирэх зургаадугаар сар хүртэл хэвээр үлдээх магадлал улам нэмэгдэж байна.

    Хөдөлмөрийн зах зээлийн дата үзүүлэлтээс харвал АНУ-ын аж үйлдвэрийн салбарын ажил эрхлэлт 2024 оны эцсээс хойш анх удаа өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь АНУ-ын аж үйлдвэрлэлийн салбар олон жил үргэлжилсэн хямралаас гарч эхэлж буйн дохио боллоо гэж үзэж байна.

    Cэтгэгдэл бичих