logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ТӨК-иудын ТУЗ-д 504 гишүүн байгаагаас 168 нь хараат бус гишүүн байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 11 16:25
    332

    Зургийг: С.Батсайхан

    Төрийн өмчит компаниудын ашигт ажиллагааг сайжруулж, Төрийн оролцоо, улс төрийн нөлөөллийг бууруулахад Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүний тоог нэмэгдүүлэх нь ихээхэн нөлөөтэйг судлаачид онцолж байна.

    Өнгөрсөн оны эцсийн байдлаар Төрийн өмчийн 56 компанид  Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 504 гишүүн ажиллаж байснаас 168 нь хараат бус гишүүн байгааг Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар мэдээллээ.

    Томоохон компаниудын мэдээллээс харвал “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 11 гишүүнтэйгээс тав нь хараат бус гишүүн байна. Үүний дотор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн есөн гишүүний дөрөв нь хараат бус байгаа аж.

    Эрчим хүчний Төрийн өмчит компаниуд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 27 гишүүнтэй байсныг 14 болгож, жилийн хоёр тэрбум төгрөгийн зардал хэмнэсэн талаар “Эрчист Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин мэдээлсэн юм.

    Цаашид компаниудын хараат бус байдлыг сайжруулахын тулд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн томилгоог нээлттэй сонгон шалгаруулж, олон нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай. Мөн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэхэд хараат бус аудиторын үйл ажиллагааны цар хүрээг тэлэх, хараат бус аудиторыг Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр хэрхэн томилж чөлөөлснийг ил тод мэдээлдэг байх зэрэг зөвлөмжийг Эдийн Засгийн Бодлого Өрсөлдөх Чадварын Судалгааны төв танилцуулсан юм.

    2024 оны жилийн эцсийн байдлаар Төрийн өмчит компаниуд нийт 26 их наяд төгрөгийн орлоготой, үүнээс 5.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ч 22.8 их наяд төгрөгийн өр төлбөртэй байсныг Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын тайланд  тодотгосон байна.

    Cэтгэгдэл бичих