logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “TMK Energy” компани ЭХЯ-тай хамтарч метан хийнээс эрчим хүч үйлдвэрлэх боломжийг судална
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 11 15:00
    202

    Зургийг: tmkenergy.com.au

    Монголд метан хийн төсөл хэрэгжүүлж буй “TMK Energy” компани болон Монгол Улсын Эрчим хүчний яам дотооддоо олборлосон байгалийн хийг эрчим хүч үйлдвэрлэлд ашиглах боломжийг хамтран судлахаар тохиролцлоо. Тодруулбал: харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд  талууд Монгол дахь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг дунд болон урт хугацааны эрчим хүчний бодлоготой хэрхэн уялдуулах талаар судалгаа хийнэ. Тэр дундаа оргил ачааллын үед метан хийн эх үүсвэрээс эрчим хүч нийлүүлэх суурь судалгаанд дээрх түншлэлийн анхан шатны ажлууд төвлөрөхөөр байна.

    Монгол Улсын эрчим хүчний систем хүчин чадлын ноцтой дутагдалд орж, ойрын болон дунд хугацаандаа эх үүсвэрийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах яаралтай арга хэмжээнүүд шаардлагатай болсон үед энэхүү санаачилга эхэлж байна.

    Байгалийн хийнээс гарган авах эрчим хүч нь одоо байгаа нүүрсний станцуудыг дэмжиж, төрөлжүүлэх илүү цэвэр, уян хатан эх үүсвэрийн сонголт болохыг “TMK Energy” онцоллоо.

    Тус компани "Гурвантэс XXXV" төслийн туршилтын цооногуудаасаа олборлосон хийн хэмжээ нь сүүлийн зургаан сар дараалан дээд үзүүлэлтээ шинэчилснийг мэдээлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих