logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    “S&P Global”-ийн 2026 оны ашгийн төсөөлөл шинжээчдийн таамгаас доогуур гарч, хувьцааны ханш нь 11 хувиар унав
    Katherine Chiglinsky
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 11 14:20
    165

    Зургийг: Bloomberg

    (Bloomberg) --  “S&P Global” компанийн 2026 оны ашгийн төсөөлөл шинжээчдийн хүлээлтэд хүрээгүйгээс хувьцааны ханш нь 11 хүртэлх хувиар уналаа.

    Бондын үнэлгээ гаргаж, зах зээлийн мэдээлэл боловсруулдаг тус компани энэ онд нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг нь 19.4-19.65 ам.доллар байна гэж тооцоолсон байна. Энэ нь “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан шинжээчдийн дундаж төсөөлөл болох 20 ам.доллароос бага дүн боллоо.

    Сүүлийн арилжаагаар тус компанийн хувьцааны ханш 6.8 хувиар буурч, 413.82 ам.долларт хаагдаад байна.

    Оны хоёрдугаар хагасаас эхлэн бонд гаргалт удаашрах төлөвтэй байгаа нь ашгийн төсөөлөлд голлон нөлөөлсөн талаар “S&P Global”-ийн удирдлагууд мэдээллээ. 2025 онд дэлхийн бондын борлуулалт түүхэн дээд түвшинд хүрсэнтэй холбоотойгоор тус компанийн ашигт ажиллагаа өндөр байсан юм.

    Дээрх мэдээллийн дараа “S&P Global”-ийн өрсөлдөгчид болох “Moody’s”-ийн хувьцааны ханш зургаан хувиар, “MSCI”-ийнх найм орчим хувиар унажээ.

    Cэтгэгдэл бичих