logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Ferrari”-ийн анхны цахилгаан автомашины интерьерт “Apple”-ийн домогт дизайнерын ур ухаан шингэжээ
    Mark Gurman
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 11 12:00
    567

    Зургийг: Ferrari and LoveFrom/Bloomberg

    (Bloomberg) -- “Apple” компанийн Дизайн хариуцсан захирал асан Жони Айв "iPhone" үйлдвэрлэгчийн анхны автомашин ямар харагдахыг зохиомжлохоор олон жилийн турш хамтарч ажилласан юм. Эцэст нь “Аpple” бүрэн автомат жолоодлоготой, том дэлгэцүүд суурилуулсан, жолоодоход гэхээсээ илүү амрахад зориулагдсан интерьертэй автомашин бүтээх төлөвлөгөөг сонгосон ч хожим уг төслөө бүрэн орхисон билээ.

    1400x788.webp

    Харин Жони Айвд “Apple”-аас гарснаасаа зургаан жилийн дараа өөрийн ур ухаанаа шингээсэн автомашиныг танилцуулах боломж олдож байна. “Ferrari” компани болон Жони Айвийн “LoveFrom” студийн хамтран загварчилсан шинэ автомашин нь Apple-ийн биеллээ олоогүй автомашины төслөөс тэс өөр буюу автомат туслах, том дэлгэц давамгайлсан өнөөгийн автомашины технологийн чиг хандлагаас татгалзжээ. Үүний оронд дотор салонд нь барьцтай, биет товчлуур түлхүү ашиглаж, Жони Айвын дизайны нэрийн хуудас болсон хөнгөн цагаан эд анги, савхин оруулгуудыг багтаасан байна.

    Өнгөрсөн долоо хоногт Сан-Францискод болсон арга хэмжээгээр "Ferrari" анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашиныхаа салоны гол элементүүдийг танилцуулжээ.

    1400x788 (1).webp

    Тус компани өнгөрсөн онд "Elettrica" нэрээр танилцуулж байсан автомашинаа италиар "гэрэл" гэсэн утгатай "Ferrari Luce" болгон нэрийг нь өөрчилсөн байна. "Хүчний эх үүсвэр нь цахилгаан байлаа гээд интерфейс нь яагаад заавал дижитал байх ёстой гэж?" хэмээн Жони Айв арга хэмжээний үеэр өгүүлж байлаа.

    "Ferrari Luce"-ийг албан ёсоор худалдаанд гаргах огноо болон үнийг “Ferrari” ирэх тавдугаар сард зарлах бөгөөд тэр үед автомашины гадна дизайныг мөн ил болгох юм байна.

    Cэтгэгдэл бичих