logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Монгол Улс “Авлигын төсөөллийн индекс”-ээр 10 байр ухарч, 182 улсаас 124 дүгээрт эрэмбэлэгдэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 10 15:45
    345

    Зургийг: Э.Тэнгис

    Монгол Улс 2018 оноос хойш “Авлигын төсөөллийн индекс”-ээр оноо ахиж чадаагүй байна

    Монгол Улс “Авлигын төсөөллийн индекс”-ээр 2025 оны байдлаар 31 оноо авч, 10 байр ухран 124 дүгээрт эрэмбэлэгдсэнийг “Transparency International Mongolia” танилцууллаа. Сүүлийн гурван жил дараалан 33 оноо авч байсан Монгол Улс авлигын индексээр ийнхүү доройтсон байна.

    Тайлангаас харахад Монгол Улс 2018 оноос хойш “Авлигын төсөөллийн индекс”-ээр оноо ахиж чадаагүй байна. Хэдийгээр сүүлийн жилүүдэд Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирч, эдийн засаг харьцангуй сайн өсөлттэй байгаа ч засаглал, бизнесийн орчин болон хуулийн хэрэгжилтийн эрсдэл хэвээр байгааг анхааруулжээ.

    Ялангуяа зээлжих зэрэглэлийн өсөлт тур зуурын шинжтэй байгааг анхаарах хэрэгтэй гэж үзсэн байна. Түүнчлэн нийгмийн халамжийн бодлого оновчгүй хэрэгжиж, эдийн засгийн сангуудын үйл ажиллагаа эсрэг үр дагавартай байгаа нь эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэх хүчин зүйл болсныг дурджээ.

    AVLIGA-2025-GFX.jpg

    Мөн хууль эрх зүйн орчин тогтворгүй, хүнд суртал болон маргаан шийдвэрлэх механизм дутмаг байгаа нь бизнесүүдэд томоохон хүндрэл дагуулж байгааг мэдээлсэн байна.

    Үүнтэй холбоотойгоор улс төрийн санхүүжилтийг ил тод болгох, Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, уул уурхайн салбарын эцсийн өмчлөгч, гэрээ хэлцлийг нээлттэй болгох мөн шүгэл үлээгчийг бодитоор хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг зөвлөмжүүдийг гаргажээ.

    Мөн авлигатай тэмцэх улс төрийн манлайлал, институцийн бие даасан байдал суларч буй нь зөвхөн ардчилал төдийгүй улсын зээлжих зэрэглэл, хөрөнгө оруулалтын орчинд урт хугацааны эрсдэл үүсгэж байгааг анхааруулж байна.

    Cэтгэгдэл бичих