logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ЗГ: Стратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 10 15:15
    192

    Зургийг: mongolia.gov.mn

    Хэрэв тухайн жилд өгөөж 60 хувиас бага байх тохиолдолд стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тохируулагч төлбөр төлдөг байхаар харилцан тохиролцжээ 

    Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хувь нь ард түмэнд ногдох Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Стратегийн болон үүсмэл ордод тусгай зөвшөөрөл эзэмшиж буй “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өгөөжийн 60 хувийг Төрд олгож, Үндэсний баялгийн сангаар дамжуулан ард түмэнд хүртээх хэлцэлд хүрлээ.

    Тавантолгойн бүлэг ордод “Энержи Ресурс” ХХК  болон “Хангад Эксплорейшн” үйл ажиллагаа явуулж байгаа бол Эрдэнэтийн үүсмэл ордод “Ачит Ихт”, Нарийн сухайтын ордод “Өсөх зоос” ХХК үйл ажиллагаа явуулж байна.

    Аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн сангийн үзэл баримтлалыг дэмжиж байгаагаас гадна Төрөөс АМНАТ-ийн орлогыг орон нутагт түлхүү хуваарилах бодлого төлөвлөж буй нь тохиролцоонд хүрэхэд нөлөөлснийг тодотгосон. Мөн уул уурхайг тойрсон улс төржилт даамжирснаар төслүүд удаашрах, бүтээн байгуулалт гацах, цаашлаад улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтад нөлөөлөх эрсдэл байгааг дурдсан. 

    Харин Засгийн газар хэлэлцээ хийхдээ хувийн хэвшлийн саналыг нээлттэй сонсож, харилцан үр ашигтай байх зарчим баримталснаа Ерөнхий сайд онцолсон. 

    Өгөөжийн 60 хувийг тооцохдоо өнгөрсөн онд "Орано майнинг"-тай байгуулсан ураны хөрөнгө оруулалтын гэрээний жишгийг баримтлах аж. Аж ахуйн нэгжүүдийн төлөх бүх төрлийн татвар хураамж төлбөр өгөөжид багтана. Хэрэв тухайн жилд өгөөж 60 хувиас бага байх тохиолдолд стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж тохируулагч төлбөр төлдөг байхаар харилцан тохиролцжээ. 

    Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх, түүний үр өгөөжийг хэрхэн тооцох тухай УИХ-ын шийдвэрийн төслийг Засгийн газар боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх юм.

    Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд 2024 онд 500.5 тэрбум төгрөг, 2025 онд 412 тэрбум төгрөг буюу өссөн дүнгээр нийт 912 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгааг мэдээллээ. 

    ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт

    “М-Си-Эс” группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал

    Cэтгэгдэл бичих