logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    CCTD: 2026 онд БНХАУ-ын нүүрсний импорт 465 сая тонн болж буурах төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 10 15:00
    326

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын нүүрсний олборлолт 2026 онд 4.68 тэрбум тонн хүрэхээр байна

    (Bloomberg) -- 2026 онд БНХАУ-ын нүүрсний импорт 465 сая тонн болж, буурах төлөвтэйг тус улсын Нүүрсний тээвэр, түгээлтийн холбоо (China Coal Transportation and Distribution Association) мэдээллээ. Гурван долоо хоногийн өмнө 480 сая тонн байна гэсэн таамгийг танилцуулж байсан юм.

    Индонез улс түүхий эдийн үнийг өсгөх зорилгоор БНХАУ-д нийлүүлэх нүүрсний экспортод хязгаарлалт тогтоосонтой зэрэгцээд Бээжин дотоодын олборлолтдоо илүү анхаарч эхэлж байна. Хэдийгээр уур амьсгал болон уурхайн аюулгүй байдалтай холбоотой сорилтууд тулгарсан ч БНХАУ-ын нүүрсний олборлолт 2025 онд 4.8 тэрбум тонн буюу дээд түвшинд хүрсэн юм.

    unnamed.jpg

    Харин энэ онд нийт олборлолт нь 4.86 тэрбум тонн орчим байх ч импорт буурвал түүнээс илүү түвшинд өсөх боломжтой гэж үзжээ. 

    Хэрэв Индонезийн бүтэн жилийн олборлолт 700 сая тонноор буурвал олон улсын нийлүүлэлтэд томоохон сорилт болохыг шинжээчид анхааруулж байна. Өнгөрсөн онд Индонез улс БНХАУ-ын нүүрсний нийт импортын 40 орчим хувийг бүрдүүлжээ.

    Cэтгэгдэл бичих