logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    БНСУ-ын “Kospi Index” өсөлтөөрөө илүүрхэж буй ч үнэлгээ нь хоцрогдсоор байна
    Sangmi Cha
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 10 14:45
    229

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    “Kospi Index”-ийн ашгийн төсөөлөлд суурилсан P/E харьцаа бус нутгийн индексүүдээс бага байна

    (Bloomberg) -- БНСУ-ын хөрөнгийн зах зээлийн 1.7 их наяд ам.долларын буухиа өсөлт удаан хугацаанд үргэлжилж буй ч хувьцаануудын ханшийн хямдруулалтыг арилгаж амжихгүй байна.

    Тус улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны хэрэгжүүлж буй компанийн засаглалын асуудлаас үүдэлтэй "Солонгос хямдруулалт" гэх үзэгдлийг арилгах бодлого болон олон улсын хиймэл оюуны тэсрэлтийн дэмжлэгээр “Kospi Index” 2025 он гарсаар хоёр дахин өсөөд байгаа юм. Хэдий тийм боловч шинжээчдийн үзэж буйгаар компаниудын үнэлгээ ашгийн төсөөллийг нь гүйцэхгүй байгаа аж.

    KOSPI.png

    2026 оны эцэст “Kospi Index” одоогийн түвшнээс 41 хувиар өсөж, 7500 нэгж хүрэх өөдрөг төсөөллийг зарим банк танилцуулаад байна. Түүнчлэн сүүлийн үеийн буухиа өсөлтийн дийлэнхийг “Samsung Electronics” болон “SK Hynix” хөдөлгөж буй нь бусад компанид өсөлтийн томоохон орон зай байгааг харуулж байна.

    2025 оны эхэнд “Kospi Index” дансны үнээсээ доогуур харьцаатай байсан бөгөөд түүнээс хойш 121 хувиар өсөж, 1.7 их наяд ам.долларын үнэлгээ нэмснээр үнэ дансны үнийн харьцаа 1.7 болж нэмэгджээ. Гэсэн ч бүс нутагт “Topix Index” 1.9, “СSI 300 Index” 1.8-ийн харьцаатай байгаа юм.

    KOREA-KOSPI.png

    Харин ашгийн төсөөллийн зөрүү илүү өндөр байна. Тухайлбал: ирэх 12 сарын хугацаанд “Kospi Index”-д багтдаг компаниудын ашиг хоёр дахин нэмэгдэх хүлээлттэй байгаа бол “Topix Index”-ийнх 12 хувь, “СSI 300 Index”-ийнх 24 хувиар өсөхөөр байгаа аж.

    Cэтгэгдэл бичих