logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Нийслэлийн захын дүүргүүдэд үл хөдлөх хөрөнгөтэй газрын үнэ цэн өндөр байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 10 11:40
    431

    Зургийг: С.Батсайхан

    Барилга.МН: Газрын зориулалтаас хамааран үл хөдлөх хөрөнгийн үнэд эзлэх дүн ялгаатай байна

    Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэг м.кв хоосон газрын үнэ 920 мянга орчим төгрөг байгаа нь хамгийн үнэтэйд тооцогдож буйг “Барилга.МН”-ийн гаргасан судалгаанд онцолсон байна. Үл хөдлөх хөрөнгөтэй нэг м.кв газрын үнэ ойролцоогоор нэг сая 250 мянган төгрөг байгаа аж.

    Харин Баянгол дүүрэгт хоосон газрын үнэ нэг м.кв нь 850 мянга гаруй төгрөг байгаа бол үл хөдлөх хөрөнгөтэй газар 1.2 сая төгрөг орчим байна. Хэдийгээр төвийн дүүргүүдэд үнэ өндөр байгаа ч захын дүүргүүдэд үл хөдлөх хөрөнгөтэй газрын үнэ хоосон газрын үнээс бараг 2-5 дахин илүү үнэтэй байгаа аж.

    Газрын зориулалтаас хамаараад үл хөдлөх хөрөнгийн үнэд эзлэх дүн өөр өөр байгааг “Барилга.МН”-ийн тайланд дурджээ. Мөн хотын төвийн бүсэд байршлын үнэ цэн давамгайлж буй бол хотын захын болон хөдөө аж ахуйн бүсэд үл хөдлөх хөрөнгийн нэмүү өртөг илүү шингэсэн байна.

    Газар олголтын тухайд энэ онд нийслэлд газар олгохгүй, зөвхөн газар чөлөөлөлт хийгдэхийг НЗДТГ мэдээлсэн юм. Харин гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрыг нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт олгохыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны кадастрын хэлтэс мэдээллээ. Газар олголтыг цахим хүсэлтийн дагуу шийдвэрлэнэ.

    Cэтгэгдэл бичих