logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "iPhone 17e", шинэ загварын "iPad", "Mac" зэрэг “Apple”-ийн 2026 оны анхны бүтээгдэхүүнүүд гарахад бэлэн болжээ
    Mark Gurman
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 09 16:50
    289

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    (Bloomberg) -- 2026 оныг тун завгүй өнгөрүүлэхээр байгаа “Apple” компани ирэх долоо хоногуудад хэд хэдэн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахад бэлэн болжээ.

    Эн тэргүүнд өнгөрсөн онд гаргасан "iPhone 16e" гар утасны шинэчлэгдсэн загвар "iPhone 17e"-ийг танилцуулахаар байна. "iPhone 17" цувралд ашиглаж буй A19 чип болон "MagSafe" цэнэглэгч нь тус шинэ загварын гол өөрчлөлтүүд байх нь. Мөн “Apple”-ийн дотооддоо үйлдвэрлэсэн үүрэн холбооны болон утасгүй технологийн чипүүдээр тоноглогджээ.

    Харин үнийн хувьд өмнөх загвартайгаа ижил буюу 599 ам.доллароор зарагдаж, "ижил үнээр илүү олон функц" гэсэн энгийн маркетинг ашиглахыг ойрын эх сурвалжаас баталсан байна. “Apple” компани "iPhone 17e"-ийг хөгжиж буй орнуудын зах зээл болон байгууллагуудын хэрэгцээнд түлхүү борлуулахаар төлөвлөж байгаа аж.

    Үүний зэрэгцээ "iPad"-ийн энгийн загвар болон "iPad Air"-ийг шинэчилж гаргах ч процессорыг эс тооцвол төдийлөн том өөрчлөлт байхгүйг мэдээлжээ. Тодруулбал: энгийн "iPad" нь A18 чипээр, "iPad Air" нь M4 чипээр тоноглогдох аж.

    Түүнчлэн 14 болон 18 инчийн шинэ "Macbook Pro", M5 процессортой "MacBook Air" зөөврийн компьютерүүд удахгүй танилцуулагдана. Эцэст нь хүлээлт өндөртэй "Mac Studio" ширээний компьютер, "Studio Display" дэлгэцийн шинэ загварууд энэ оны эхний хагаст багтан хэрэглэгчдэд хүрэхээр байна.

    Cэтгэгдэл бичих