
Зургийг: Matt Jelonek/Bloomberg
(Bloomberg) -- Алтны үнэ түүхэн өсөлттэй байгаа энэ үед БНХАУ-ын “Zijin Mining Group” 2028 он гэхэд алтны олборлолтоо 30 хувиар нэмэгдүүлэх шинэ төсөөллөө танилцууллаа. Ингэснээр тус компанийн алтны олборлолт ирэх гурван жилийн хугацаанд 130-140 тонн хүрэхээр байна.
2024 онд танилцуулсан зорилтдоо 2028 он гэхэд 100-110 тонн хүргэнэ гэж тусгаж байжээ.
Харин зэс болон мөнгөний олборлолтын хэмжээг 1.5-1.6 сая тонн болон 600-700 тонн тус тус хэвээр хадгаллаа.
Дээрх мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш Хонконгийн Хөрөнгийн биржид 4.1 хувиар өсөв.
Энэ онд тус компанийн алтны олборлолт өмнөх оноос 17 хувиар өсөж, 105 тонн хүрэх төлөвтэй байна. Харин зэсийн олборлолт нь 10 хувиар өсөж, 1.2 сая тонн, мөнгөний олборлолт 19 хувиар өсөж, 520 тонн хүрэхээр байгаа аж.