logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Монгол Улсаас Япон улсад хийж буй экспорт тогтмол буурч, импорт өссөөр байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 09 16:10
    373
    Нийт импортын үнийн дүнгийн 90 орчим хувьд суудлын болон ачааны автомашин, тэдгээрийн сэлбэг эд анги, дугуй зэргийг импортолжээ

    Энэ он гарсаар эхний нэг сарын хугацаанд Монгол Улсаас Японд 842 мянган ам.долларын экспорт хийсэн бол 75 сая ам.долларын импорт хийгээд байгааг Гаалийн Ерөнхий Газар мэдээллээ.

    Бүтэн жилээр нь харвал Монгол Улсын нийт импортын 9.6 хувийг Япон улсаас хийсэн нийлүүлэлт эзэлсэн бол нийт экспортын 0.058 хувийг бүрдүүлжээ. 9.1 сая ам.долларын экспорт хийж, нэг тэрбум 89 сая ам.долларын импорт хийсэн. Сүүлийн дөрвөн жилийн худалдааны мэдээллээс харвал экспорт тогтмол буурч, импортын дүн тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа юм.

    Нийт импортын үнийн дүнгийн 90 орчим хувьд суудлын болон ачааны автомашин, тэдгээрийн сэлбэг эд анги, дугуй зэргийг импортолжээ.

    Харин экспортод хөнгөн цагаан, зэс утас, малын дайвар бүтээгдэхүүн, ноос ноолууран сүлжмэл эдлэл, жимс ногооны шүүс зэргийг худалдсан байна.

    Монгол болон Япон улс 2015 онд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан бөгөөд энэ хүрээнд Монголоос Япон руу хөнгөлөлттэй тарифаар 9300 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн  экспортлох, Япон улсаас Монголд 5700 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн хөнгөлөлттэй тарифаар импортлохоор тохиролцсон юм.

    Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монгол, Япон хоёр улсын худалдааны эргэлт 100 гаруй хувиар өссөн ч Монгол Улсын экспортын дүнд дорвитой өөрчлөлт ороогүй.

    Үндэсний үйлдвэрлэгчид Японд бараа, бүтээгдэхүүн экспортлоход тус улсын стандарт, шаардлагыг хангах нь томоохон сорилт болж буйг МҮХАҮТ тодотгож байсан юм.

    Үүнээс гадна Монгол Улс 2025 онд Евразийн Эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулж, 367 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн тарифаас хөнгөлж чөлөөлсөн.

    Мөн БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар дөрвөн шатны уулзалт хийгээд байна.

    Cэтгэгдэл бичих