
Зургийг: Сүү Хувьцаат Компани
“Сүү” хувьцаат компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолын дагуу 2025 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5.09 төгрөг буюу 1.7 тэрбум (1,746,542,679.13) төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилахаар болсныг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Ногдол ашгийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор хуваарилах юм байна.
“Сүү” ХК 2025 оны эхний хагас жилийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулсныг Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв мэдээлж байсан юм. Ингэхдээ нэгж хувьцаанд 5.70 төгрөг тооцож, 14 мянга гаруй хувьцаа эзэмшигчид 110.8 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ.
Тус компани үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, хоногт 200 тонн сүү боловсруулж байгаагаа 400 тонн болгох зорилт тавин ажиллаж байна.