logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    АҮЭБЯ: Уул уурхайн төсөл хэрэгжиж буй суманд АМНАТ-өөс 20 хувийг хуваарилахаар хуульд өөрчлөлт оруулна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 09 15:35
    320

    Зургийг: С.Батсайхан

    Одоогийн 20 орчим хувийн АМНАТ нь зэсийн томоохон төслүүд хөдлөхөд хүндрэлтэй байгааг салбарынхан тодотгож байна

    Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд АМНАТ тооцох аргачлалыг шинэчилж, зэсийн баяжмалд суурь таван хувь, зах зээлийн үнийн өсөлтийн түвшнээс хамаарч таван хувийн роялти нэмж ногдуулахаар тусгалаа.

    Одоогийн 20 орчим хувийн АМНАТ нь зэсийн томоохон төслүүд хөдлөхөд хүндрэлтэй байгааг салбарынхан тодотгож байна.

    “Ernst & Young”-ийн судалгаанд одоогийн хууль эрх зүйн орчноор 2050 он гэхэд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт орохгүй. Харин татварын хувь хэмжээг бууруулснаар хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж байгааг онцолсныг салбарын яам мэдээлсэн юм.

    Үүнээс гадна хуулийн нэмэлт өөрчлөлтөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 20 хувийг төсөл хэрэгжиж буй сумд, 10 хувийг аймагт нь хуваарилахаар тусгаад байна.

    Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох процессыг хялбарчилж, өргөдөл болон сонгон шалгаруулалтаар олгох сонголт бий болгоно. Чухал ашигт малтмалын жагсаалт батлах зэрэг нэмэлт өөрчлөлт тусгасныг танилцууллаа.

    Cэтгэгдэл бичих