logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    АНУ-ын Хууль зүйн яам “Netflix”-ийн “Warner Bros. Discovery”-ийг худалдан авах хэлцлийг шалгаж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 09 13:50
    208

    Зургийг: Ethan Swope/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ-ын Хууль зүйн яам “Netflix”-ийн “Warner Bros. Discovery”-ийн студи болон “HBO Max” стриминг үйлчилгээг худалдан авах төлөвлөгөөнд  монополын эсрэг шалгалт хийж байгааг “Wall Street Journal” мэдээллээ. Мөн “Paramount Skydance”-ийн “Warner Bros. Discovery”-ийг худалдан авах саналыг шалгаж буйг дурдсан байна.

    Шүүхийн зарлан дуудах бичигт дурдсанаар “Netflix” өрсөлдөөнийг хязгаарлах, шударга бус арга барил хэрэглэсэн эсэхийг өрсөлдөгч компаниудаас тодруулж байгаа аж. Энэ нь компанийн нэгтгэх, худалдан авах хэлцлийг хянах стандарт шалгалт бөгөөд компанийн эсрэг тусгай мөрдөн байцаалт биш гэж “Netlfix”-ийн өмгөөлөгч мэдэгджээ.

    Түүнчлэн АНУ-ын Хууль зүйн яам “Paramount Skydance”-ийн хэлцэл өрсөлдөөнийг хязгаарлах эсэхийг салбарын компаниудаас тодруулна. “Warner Bros. Discovery”-ийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдийг дээрх саналаас татгалзахыг уриалж байсан юм.

    Cэтгэгдэл бичих