logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    BI: “Mongolian Mining Corporation”-ийн 2025 оны ашиг хүлээлтээс тааруу байх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 09 13:20
    303

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    “Mongolian Mining Corporation”-ийн ашигт ажиллагаа 2026 онд өмнөх оныхоос харьцангуй сайн байх хүлээлттэй байна

    Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компанийн 2025 оны ашиг хүлээлтээс тааруу байх өндөр магадлалтай байгааг “Bloomberg Intelligence”-ийн Эндрю Чен мэдээллээ.

    Коксжих нүүрсний үнэ өнгөрсөн оны хоёрдугаар хагаст эхний хагас жилтэй харьцуулахад сул байсан нь үүнд нөлөөлнө гэж үзсэн байна. Мөн санхүүгийн үзүүлэлтэд алтны үйл ажиллагаа нь дорвитой нөлөөлөх цаг хараахан ирээгүй гэж үзжээ. Хэдий тийм боловч тус компанийн бэлэн мөнгөний урсгал хангалттай хэвээр, 2026 онд үйл ажиллагаа нь 2025 оноосоо харьцангуй сайн байна гэж “Bloomberg Intelligence” таамаглалаа.

    MMC-BONDS-GFX.jpg

    Монгол Улсаас БНХАУ-ын импортолсон нүүрсний үнэ тонн нь 82 ам.доллароос 76 ам.доллар болж буураад байгаа ч тус компанийн 50 хувийг эзэмшдэг “Баян хөндий” төслийн үйлдвэрлэл өнгөрсөн оны IV улирлаас эхлээд байна. Ингэснээр “Mongolian Mining Corporation” зөвхөн алтны бизнесээс жилд 150 сая ам.долларын хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх орлого төвлөрүүлж чадна гэж үзжээ.

    Ялангуяа 2030 онд тус компанийн 350 сая ам.долларын бондын хугацаа дуусахаас өмнө санхүүгийн нөөцөө хангалттай сэргээхэд тусална гэж таамаглаж байна.

    Cэтгэгдэл бичих