logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Монголд 30-50 мянган цахилгаан автомашин хэрэглээнд нэвтэрвэл шатахууны хараат байдал 30 хувиар буурна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 06 16:25
    387

    Зургийг: С.Батсайхан

    Цахилгааны автомашины хэрэглээг нэмэгдүүлэхэд бодлогын цогц арга хэмжээ шаардлагатай

    Монгол Улсад 30-50 мянган цахилгаан автомашин хэрэглээнд нэвтэрвэл түлш, шатахууны хараат байдлыг ойролцоогоор 30 хувь бууруулах тооцоолол байгааг “MMS Engineering” компани мэдээллээ.

    Тус компанийн хувьд Монгол орон даяар цахилгаан тээврийн хэрэгсэл зорчих дэд бүтцийн боломжийг 90 хувьд хүргэх төсөл санаачилсан юм.

    Шатахууны импортоос 100 хувь хараат Монгол Улс 2025 онд нийт 2.1 тэрбум ам.доллароор нефтийн бүтээгдэхүүн худалдан авсан байна.

    Үүнээс гадна 90 мянга гаруй суудлын автомашин импортолсноос ердөө 320 нь цахилгаан хөдөлгүүртэй байгаа аж. Одоогоор 1000 орчим цахилгаан автомашин замын хөдөлгөөнд оролцож байна.

    Цахилгааны автомашины хэрэглээг нэмэгдүүлэхэд татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх, дэд бүтцийг сайжруулах зэрэг бодлогын цогц арга хэмжээ шаардлагатайг тодотгож байна.

    Үүнээс гадна эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэхэд тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ногоон төслүүдийг дэмжих нь чухал байгааг салбарынхан онцолж байв.

    Монгол Улс одоогоор эрчим хүчний нийт хэрэглээний 70 орчим хувийг цахилгаан станцууд, долоон хувийг сэргээгдэх эрчим хүч, 22.3 хувийг импортоор хангаж байна.

    Дэлхий дахинд ногоон санхүүжилтийн хэмжээ цаашид жилд дунджаар 20 орчим хувиар тогтмол өсөх төлөвтэй байна. 2033 он гэхэд 22 их наяд ам.доллар хүрнэ гэсэн тооцоолол байна. Иймд Монгол Улс ногоон санхүүжилт татахад бэлэн байдлаа хангах нь чухал байгааг мэргэжилтнүүд онцоллоо. 

    Cэтгэгдэл бичих