logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Rio Tinto” групп “Glencore”-ийг худалдан авах мега хэлцэл дахин бүтэлгүйтэв
    Aaron Kirchfeld, Thomas Biesheuvel, Dinesh Nair, Jack Farchy
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 06 10:10
    232

    Зургийг: James MacDonald/Bloomberg

    “Rio Tinto” болон “Glencore” үнэлгээнд санал тохирч чадалгүй хэлцлээсээ ухарлаа

    (Bloomberg) --  “Rio Tinto” компани салбарын өрсөлдөгч “Glencore”-ийг худалдан авах мега хэлцлээсээ ухарснаар дэлхийн хамгийн том уул уурхайн компани байгуулагдах нэгдэл биеллээ олсонгүй.

    “Glencore”-ийг худалдан авах үнэ, үнэлгээнд тохиролцоонд хүрч чадаагүй нь хэлцлийн гол саад байжээ. Ийнхүү “Rio Tinto” өрсөлдөгчөө худалдан авах санал гаргах бодолгүй байгаагаа мэдэгдсэн байна.

    Эх сурвалжуудын мэдээлснээр “Glencore” нэгдсэн компанийн 40 орчим хувийг хувьцаа эзэмшигчдэдээ олгох эрхийг шаардсан нь “Rio Tinto”-ийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байжээ.

    “Rio Tinto” 157 тэрбум ам.доллар, харин “Glencore” 76 тэрбум ам.долларын үнэлгээтэй байгаа юм. Тиймээс нэгдсэн компанийн 40 хувийг авах нь хэт өндөр дүн гэж дүгнэсэн байна.

    RIO.png

    “Ирээдүйд дахин хэлэлцээр эхлэх боломж бүрэн хаагдаагүй ч одоогийн суурь хувилбар бол биш. “Rio Tinto” дангаараа явна” гэж “Jefferies”-ийн шинжээч онцолжээ. 

    Хэлцэл бүтэлгүйтсэнээр харьцангуй сайн өсөлттэй байсан “Glencore”-ийн хувьцааны ханш 11 гаруй хувиар унасан бол “Rio Tinto”-ийн хувьцааны ханш түүхэн дээд түвшнээсээ буурсан хөдөлгөөнтэй байна.

    Cэтгэгдэл бичих