logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хиймэл оюунтай холбоотой болгоомжлол технологийн зах зээлийн үнэлгээнээс $1 наядыг арчаад байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 06 09:00
    560

    Зургийг: Michael Nagle/Bloomberg

    (Bloomberg) -- Сүүлийн хэдэн жилд технологийн салбарын хувьцаануудыг пуужин шиг цойлоход хүргэсэн “түлш” тасалдаж эхэллээ. Программ хангамж үйлдвэрлэгч компаниудын бизнес загварыг хиймэл оюун бүрэн үгүй хийхэд ойртсон байж магадгүй талаар болгоомжлол технологийн салбарын хувьцаа, бондуудыг хамарсан өргөн хүрээний уналтыг эхлүүлэв.

    Сүүлийн хоёрхон өдөрт Цахиурын Хөндийн том жижиг бүхий л компанийн хувьцаа, бондын үнэлгээнээс олон тэрбум ам.доллар арчигдаад байна.

    Тэр дундаа программ хангамж үйлдвэрлэгч компаниудын хувьцаа гол цохилт амсаж, “iShares” биржээр арилжаалагддаг санд багтдаг хувьцаануудын үнэлгээ сүүлийн долоо хоногт нэг их наяд гаруй ам.доллароор буурчээ.

    unnamed.jpg

    Хиймэл оюуны “Anthropic” стартап баримт бичиг, гэрээ хянах зэрэг хууль эрх зүйн ажил гүйцэтгэдэг хиймэл оюунт шинэ хэрэглүүр танилцуулснаас энэ уналт улбаалсан байна.

    “Өнөөдөр хууль зүйн технологи, харин маргааш борлуулалт, маркетинг, нягтлан бодолт байхыг ч үгүйсгэхгүй” хэмээн “KeyBanc”-ийн шинжээч Жексон Эйдер онцолж байна.

    Cэтгэгдэл бичих