logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Биткойны уналт гүнзгийрч, "үхлийн эргүүлэг"-т орж болзошгүйг Майкл Бьюрри анхааруулав
    Emily Mason
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 05 17:23
    450

    Зургийг : Astrid Stawiarz/Getty Images

    (Bloomberg) -- 2008 оны санхүүгийн хямралын өмнө АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтыг урьдчилан тооцоолж нэрд гарсан хөрөнгө оруулагч Майкл Бьюрри Биткойны ханшийн уналт цаашид улам гүнзгийрснээр өөрөө өөрийгөө доош татах "үхлийн эргүүлэг"-т орж, сүүлийн нэг жилд тус криптовалютыг ихээр хуримтлуулсан компаниуд урт хугацааны хохирол амсаж болзошгүйг анхааруулжээ.

    Биткойн аравдугаар сард оргил цэгтээ хүрснээс хойш 40 хувиар унасан нь цэвэр спекулятив хөрөнгө гэдгийг нь ил болголоо хэмээн тэрбээр даваа гарагт "Substac-т оруулсан нийтлэлдээ онцолжээ. Мөн Биткойн нь үнэт металлуудын адил валютын ханшийн уналтаас хамгаалах хэрэгсэл болж чадаагүйг дурдаад, цаашид уналт үргэлжилбэл томоохон эзэмшигчдийн тайлан тэнцлийг маш хурдан шавхаж, крипто экосистем даяар зарах урсгал өдөөж болзошгүйг анхааруулсан байна.

    Хэрэв Биткойн дахин 10 хувиар унавал дэлхийн хамгийн том компанийн крипто сан болох Strategy Inc. тэрбум тэрбумаар алдагдал хүлээж, Биткойн олборлогчид дампуурал зарлах эрсдэлд орохоор байгааг мөн онцолжээ.

    Мягмар гарагт Биткойны ханш 73 мянган ам.доллароос доош унаж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дахин сонгогдсоноос хойш хамгийн доод түвшиндээ хүрсэн юм. Шинжээчид уналтыг хөрөнгө оруулалтын урсгал саарах, зах зээлийн хөрвөх чадвар доройтох, макро орчноос үүдэлтэйгээр сонирхол буурах зэрэг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байгаа. Мөн крипто салбарын зарим арилжаачид токенжуулсан зах зээлээс хөндийрч, цахим бооцооны зах зээлд илүү татагдаж эхэлсэн байна.

    Биткойн нь ам.долларын сулрал, геополитикийн эрсдэл зэрэг уламжлалт өдөөгч хүчин зүйлсэд хариу хөдөлгөөн үзүүлээгүй. Өөрөөр хэлбэл алт, мөнгө зэрэг үнэт металлууд дэлхийн хурцадмал байдал нэмэгдэж, ам.долларын ханш сулрах айдастай байх үед дээд түвшиндээ хүрснээс эрс тэс ялгаатай байгаа юм.

    Cэтгэгдэл бичих