logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Боломжийн үнээр Rolex-той болмоор байна уу? Одоо л хөдлөх цаг: Андреа Фэльстед
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 05 17:06
    446

    Зургийг: Bing Guan/Bloomberg

    Хуучин цагны үнэ цэн буурах мөчлөг өндөрлөх цаг иржээ

    (2026 оны I сарын 26)

    Bloomberg Opinion -- Таван жилийн турш хэлбэлзсэн тансаг зэрэглэлийн хуучин бугуйн цагны үнэ өдгөө тогтвортой өсөж эхлээд байна. Цаашид энэ ахиц хэрхэх нь дараах хоёр чиг хандлага үргэлжлэх эсэхээс шийдэгдэх юм. Нэгдүгээрт шинэ цагны үнийн өсөлт, хоёрдугаарт хөрөнгийн зах зээлийн өсөлт үүнд нөлөөлнө. Эхнийх нь биелэх магадлал нэлээн өндөр бол хоёр дахь нь одоогоор тодорхой бус байна.

    Цагны хоёрдогч зах зээлд үнийн савлагаа цар тахлын үеэс эхэлж байлаа. Тухайн үед хэрэглэгчид криптовалютын өсөлтөөс хүртсэн ашиг болон Засгийн газраас олгосон санхүүгийн дэмжлэгийг хуучин цаганд хөрөнгө оруулахад ашиглаж байв. Гэтэл 2022 оны хавар хөөс хагарч, Биткойн унаж, бодлогын хүү өссөнөөр зээл тавьж цагны цуглуулгаа арвижуулсан хөрөнгө оруулагчид түүнийгээ зарахаас өөр аргагүй болсон юм.

    Morgan Stanley банк, судалгааны WatchCharts платформын сүүлд гаргасан тайлангуудаас харвал алдартай 10 брэндийн 300 цагны үнэ 2025 оны сүүлийн улиралд өмнөх улирлаасаа 1.9 хувиар өссөн байна. 2025 оны эхээр алгуур дээшилж байсан үнэ оны төгсгөл рүү улам эрчээ авсан нь энэ аж.

    448077224 (1).jpg

    Мөн гүйлгээний дүнгээр хамгийн их арилжаалагдаж буй 50 цагны үнийг дагадаг Bloomberg Subdial Watch Index сүүлийн хоёр жилийн дээд түвшиндээ хүрсэн байна.

    Энэхүү эргэлтийн цэг нь шинэ цагны үнийн чиг хандлагатай нягт уялдаж буй. Тарифын улмаас цаг үйлдвэрлэгч компаниуд АНУ-д үнээ нэмсэн бол зарим нь олон улсын зах зээлд мөн нэмсэн байна. Тэр дундаа өнгөрсөн намраас хойш цагны үнээ нэмээгүй байсан Rolex нэгдүгээр сард 6 орчим хувиар нэмэгдүүлжээ. Шинэ цагны үнэ өсөх тусам хоёрдогч зах зээл рүү хошуурах худалдан авагчид олширч эхэлжээ. Тус зах зээлд Patek Philippe, Rolex, Audemars Piguet гурвыг эс тооцвол дийлэнх брэндийн цагнууд жижиглэнгийн үнээсээ доогуур зарагдаж буй.

    Мөн өнгөрсөн онд Биткойны ханш болон дэлхийн хөрөнгийн зах зээл дээд түвшнээ шинэчлэн тогтоосныг авч үзвэл хоёрдогч зах зээлд цагны үнэ 2021 оноос хойш анх удаа өсөлт рүү орж, жилийн дүнгээр 4.9 хувиар өссөнд гайхах зүйлгүй юм.

    Цагны үнийн одоогийн өсөлт 2025 оны эхэн үеийн өсөлтөөс илүү өргөн хүрээг хамрах төлөвтэй. Тухайн үед Patek Philippe, Rolex, Cartier болон Swatch группийн Omega брэндийн цагнууд үнийн өсөлтөөр тэргүүлж байсан бол бусад брэндүүдийнх бууралттай хэвээр байв. Харин оны сүүлийн улиралд Morgan Stanley, WatchCharts-ийн хянадаг 35 брэндийн 21-д нь үнийн өсөлт ажиглагдсан байна. 

    Тиймээс худалдан авагчид “их гурвал”-аас бусад брэндийн сүүлийн үеийн загваруудыг 30-40 хувийн хямдралтай байгаа дээр авах нь үнэхээр сайн наймаа болохыг анзаарч эхэлжээ.

    Андреа Фэльстед

    Cэтгэгдэл бичих