
Зургийг: Bloomberg TV Mongolia
Даатгалын зах зээлд 2024 оноос даатгалын баталгааг нэвтрүүлснээр энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт богино хугацаанд эрс нэмэгдэж буйг салбарынхан мэдээлж байна.
2025 онд даатгалын компаниуд Төрийн худалдан авах ажиллагаатай холбоотойгоор 1200 гаруй аж ахуйн нэгжид нийт 611.8 тэрбум төгрөгийн дүн бүхий даатгалын баталгаа гаргажээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 27 дахин өссөн үзүүлэлт болж байна. Үүний 75 хувийг барилгын салбарт, 20.3 хувийг бараа нийлүүлэх, зам засвар, үйлчилгээний салбарт, үлдсэнийг гадаад худалдаа, зөвлөх үйлчилгээний салбарт гаргасан аж.
Аж ахуйн нэгжүүд тендер, гүйцэтгэлийн баталгааг банкны батлан даалтаар шийдвэрлэснээр өндөр барьцаа, эргэлтийн хөрөнгийн хязгаарлалттай тулгардаг. Үүнийг даатгалын компаниар гаргуулснаар барьцаа хөрөнгийн дарамт буурч, эргэлтийн хөрөнгөө чөлөөтэй ашиглах боломж нэмэгдсэн байна.
Мөн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаанд баталгаа гаргуулах боломжтойг онцоллоо.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Т.Жамбаажамц
“Хаан Даатгал” ХХК-ийн Байгууллагын даатгалын хэлтсийн Захирал Э.Уянга