logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Нээлттэй хувьцаат компаниудын ТУЗ-ийнхөн ногдол ашгийн шийдвэрээ гаргаж эхэллээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 05 13:30
    318

    Зургийг: Э.Тэнгис

    2025 онд МХБ-д бүртгэлтэй компаниуд нийт 1.1 их наяд төгрөгийн ногдол ашиг тараажээ

    Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааж эхлээд байна.

    Одоогийн байдлаар “Дэвшил мандал” болон “Оллоо” ХК ногдол ашиг тараахгүй байх шийдвэр гаргаад байгаа бол “Мандал даатгал” нэгж хувьцаанд 14 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэжээ.

    Дээрх шийдвэрээс хойш тус компанийн хувьцааны ханш 24 хувиар өссөн хөдөлгөөнтэй байна. Өнгөрсөн оны III улирлын байдлаар “Мандал даатгал” компанийн цэвэр ашиг 11.3 хувиар өсөж, 8.1 тэрбум төгрөг хүрснийг тайлагнасан юм.

    2025 онд нээлттэй компаниуд нийт 1.1 их наяд төгрөгийн ногдол ашиг тараасан бөгөөд үүний талаас дээш хувийг банкнууд бүрдүүлжээ. 2025 оны эцэст банкнуудын ашигт ажиллагаа буурсан нь энэ онд ногдол ашгийн хэмжээ төдийлөн өсөхгүй гэсэн хүлээлт бий болгоод байна.

    Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрийн хугацааг харвал дийлэнх компани хоёрдугаар сарын дундуур ногдол ашгийн шийдвэрээ гаргадаг. Харин энэ оны хоёрдугаар сарын дундуур Сар шинийн баярын бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа тул дараа долоо хоногийн эцэс гэхэд дийлэнх шийдвэрүүд нийтлэгдэх магадлалтай байна.

    Cэтгэгдэл бичих