logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Хамгийн сайн өсөлт үзүүлэх магадлалтай уул уурхайн компаниудыг “Agnico Eagle” тэргүүлэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 05 10:30
    318

    Зургийг: mining.com

    “Agnico Eagle”-ийн тогтвортой үйл ажиллагаа, оновчтой хөрөнгө оруулалт сайн үнэлгээ авахад нөлөөлжээ

    Үйл ажиллагааны тогтвортой байдал, санхүүгийн нөхцөл байдал, стратегийн ахиц дэвшил зэргийг харгалзан үзэж хамгийн өндөр өсөлт үзүүлэх боломжтой компаниудыг эрэмбэлдэг   “Global Mining Power” жагсаалтыг нэгдүгээр сард “Agnico Eagle” компани тэргүүлэв.

    Өндөр үнэлгээтэй компаниуд дундаас хамгийн сайн өсөлт үзүүлэх боломжтой гэж нэрлэгдсэн “Agnico Eagle” компани энэ жагсаалтад гурав дахь сардаа дараалан орлоо.

    Өнгөрсөн нэгдүгээр сард  санхүүгийн үзүүлэлтүүд нь сайжирснаас гадна төслийн тогтвортой хэрэгжилт, алт, мөнгө, зэсийн үнэ өсөлттэй байсан нь “Agnico Eagle” хөрөнгө оруулагчдын үнэлгээгээр нэгдүгээрт ороход нөлөөлсөн байна.

    Канадын “Agnico Eagle” компани салбарын шинжээчдийн 9.2 хувийн саналаар нэгдүгээрт бичигджээ. “Agnico Eagle” нь Канад, Австрали, Мексик, Финланд дахь тогтвортой үйлдвэрлэл, сахилга баттай зардлын хяналт зэргээрээ сайн үнэлгээ авсан байна. Түүнчлэн  гуравдугаар улиралд санхүүгийн үзүүлэлтүүд нь сайн байснаар ийнхүү өндөр үнэлгээтэй компаниудын ангиллыг гурав дахь сардаа дараалан тэргүүллээ. Уул уурхайн салбар дахь инфляцын дарамт үргэлжилж буй энэ үед компанийн үйл ажиллагаа урьдчилан таамаглах боломжтой, тогтвортой байгаа нь хөрөнгө оруулагчдад таалагдаж байна гэдгийг онцолсон байна.

    Торонтогийн Хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 89 хувиар, Нью-Йоркийн биржид ойролцоогоор хоёр дахин өссөн байна. “Agnico Eagle” компани мөн Шведийн хойд хэсэгт орших “Barsele” төслийн 55 хувийг “Goldsky Resources”-д зарснаар хөрөнгө оруулалтын багцаа оновчтой болгож чаджээ. 

    2025 онд тус компани “Perpetua Resources” болон Айдахо муж дахь “Stibnite” алт-сурьмагийн төсөлд 180 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн “Avenir Minerals Limited” компанийг байгуулснаар үйл ажиллагаагаа тэлж, ашигт малтмалын хөрөнгө оруулалтад 80 сая ам.доллар зарцуулаад байгаа юм.

    january-ranking.webp

    Cэтгэгдэл бичих