logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Криптовалютын зах зээлийн үнэлгээнээс 7 хоногийн дотор хагас их наяд ам.доллар арчигдав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 05 10:00
    205

    Зургийг: Paul Yeung/Bloomberg

    (Bloomberg) -- “Bitcoin”-ийг зарах хөдөлгөөн эрчээ нэмснээр долоо хоног хүрэхгүй хугацаанд криптовалютуудын үнэлгээнээс хагас их наяд орчим ам.доллар арчигдлаа. Тодруулбал: крипто зах зээлийн нийт үнэлгээ нэгдүгээр сарын 29-ний өдрөөс хойш 467.6 тэрбум ам.доллароор буурсныг “CoinGecko”-ийн дата харуулж байна.

    Мягмар гарагт “Bitcoin”-ийн ханш АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2024 оны 11 дүгээр сард сонгуульд ялалт байгуулснаас хойших доод түвшинд хүрч уналаа. Тухайн үед Дональд Трамп криптовалютад ээлтэй бодлого баримтлах дохио өгснөөр “Bitcoin”-ийн ханшийн огцом өсөлтийн мөчлөг эхэлж байсан юм. Мөн “Bitcoin” өнгөрсөн оны аравдугаар сард хүрсэн оргил түвшнээсээ өдгөө 40 орчим хувиар унаад байна.

    Аравдугаар сарын 10-нд “Bitcoin”-ийн маржин арилжаалагчид дараалсан ликвидацад (албадан зарах) орж, 19 тэрбум ам.долларын хөшүүрэгтэй позиц хаагдаж байв. Түүнээс хойш криптовалютын зах зээл бүхэлдээ сэхэл аваагүй хэвээр байгаа юм.

    unnamed.jpg

    Геополитикийн тодорхой бус байдалтай давхацсан “Bitcoin”-ийн энэхүү уналтаас шалтгаалан тус криптовалют “дижитал алт”-ны үүрэг гүйцэтгэж чадах эсэхэд нь эргэлзээ бий болж эхэлжээ. “Bitcoin” нь цэвэр спекулятив шинжтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болоод байгааг алдарт хөрөнгө оруулагч Майкл Бьюрри анхааруулсан байна

    Cэтгэгдэл бичих