logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    ICF: Дэлхийн хуванцар хаягдал 2040 он гэхэд жилд 280 сая тонн хүрэх эрсдэлтэй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 04 16:05
    285

    Зургийг: Lam Yik/Bloomberg

    2040 он гэхэд хуванцраас үүсэх хүлэмжийн хийн ялгарал 58 хувиар өсөх төлөвтэй

    Дэлхий даяар хуванцрын хаягдал эрчтэй нэмэгдэж, 2040 он гэхэд жилд нийт 280 сая тонн болох эрсдэлтэй байгааг АНУ-д төвтэй "The Pew Charitable Trusts" болон “ICF International”-ийн хамтарсан судалгаа харууллаа.

    Тайланд зөвхөн сав, баглаа, боодол төдийгүй барилга, хөдөө аж ахуй, тээвэр зэрэг салбарын “далд” хуванцрын хэрэглээг хамруулан судалсан байна. Одоогийн чиг хандлага хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд хуванцрын үйлдвэрлэл 52 хувиар, түүнтэй холбоотой хүлэмжийн хийн ялгаруулалт 58 хувиар өсөх төлөвтэй. Өөрөөр хэлбэл хуванцрын үйлдвэрлэл дангаараа нэг улс байсан бол дэлхийн гурав дахь том ялгаруулагч болохыг тайланд онцолжээ.

    Хуванцарт нийт 16 мянга гаруй химийн бодис агуулагддагаас 25 хувь нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйд тооцогддог.

    Монгол Улс цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг угтаж, хуванцрын хэрэглээг бууруулах аяныг эхлүүлж буйг салбарын яам мэдээллээ. Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг, үүнээс 1.4 сая тонн нь Улаанбаатар хотод ялгарч байгаа аж.

    Улсын хэмжээнд нийт хог хаягдлын дунджаар 3-5 хувийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотод 8.9 хувийг дахин боловсруулж буйг онцолжээ.

    Cэтгэгдэл бичих