logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “TMK Energy”-ийн хийн гарц 6 сар дараалан дээд амжилт тогтоолоо
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 04 15:15
    326

    Зургийг: tmkenergy.com.au

    Метан хийн "Гурвантэс XXXV" төслийг хэрэгжүүлэгч “TMK Energy” компани дахин дээд түвшин эвдсэн сайн үзүүлэлтээ танилцууллаа. Нэгдүгээр сард төслийн хийн олборлолт нь 18.3 мянган куб метр давсан нь 12 дугаар сарын үзүүлэлтээ хол ахиулсан дүн болж байна.

    Ийнхүү тус компани олборлолтын шинэ дээд амжилтуудыг сүүлийн зургаан сар дараалан тогтоогоод байна. Энэ нь төслийн ирээдүйд итгэх итгэлийг улам нэмэгдүүллээ гэж тус компанийн Гүйцэтгэх захирал онцоллоо.

    Түүнчлэн нэгдүгээр сарын эцсээр төслийн талбайн үйл ажиллагаа эрчим хүчний хязгаарлалтад өртсөн нь хийн гарц буурахад тодорхой хэмжээнд нөлөөлсөн болохыг тус компани мэдэгдэв.

    “TMK Energy”-ийн хувьд одоо үйлдвэрлэж буй хийгээрээ төслийнхөө эрчим хүчний асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа аж. Эрчим хүч тасалдах тохиолдол гарч буй нь энэхүү зорилгыг нь улам утга учиртай болгож байгааг тодотгов.

    Cэтгэгдэл бичих