logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын нарны эрчим хүч үйлдвэрлэлийн хүчин чадал энэ онд нүүрсний эрчим хүчийг давна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 04 09:40
    318

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    CEC-ийн тооцооллоор 2026 оны эцэст нүүрсний цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 1333 ГВт болохоор байна

    (Bloomberg) -- БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд түүхэнд анх удаагаа нүүрсний цахилгаан станцуудын үйлдвэрлэх эрчим хүчийг давах төлөвтэйг тус улсын Эрчим хүчний зөвлөл (CEC) даваа гарагт гаргасан тайландаа мэдээлжээ. Илүү цэвэр эрчим хүчний систем бий болгохоор удаан хугацаанд зорилт тавин ажиллаж буй БНХАУ-ын хувьд энэ нь томоохон амжилт болох юм.

    АНУ-ынхаас хоёр дахин их хэмжээний эрчим хүчийг дэлхийн хамгийн хямдад тооцогдох өртгөөр үйлдвэрлэж буй тус улс 2026 оны эцэс гэхэд нийт суурилагдсан хүчин чадлынхаа 50 гаруй хувийг нар, салхины эх үүсвэрээс гарган авч эхлэхээр байгааг тайланд онцолсон байна.

    Харин нүүрснээс гарган авах эрчим хүч ⅓ орчмыг нь бүрдүүлдэг болж буурах тооцоолол гаргажээ. Хэдийгээр тус улс сүүлийн жилүүдэд нүүрсний цахилгаан станцын шинэ төслүүдийнхээ тоог нэмсэн ч нар, салхины цахилгаан станцууд илүү эрчтэйгээр нэмэгдэж буй.

    Эрчим хүчний зөвлөлийн тооцооллоор 2026 оны эцэст нүүрсний цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 1333 ГВт болохоор байна.

    Харин 2025 оны эцсийн байдлаар 1200 ГВт байсан нарны эрчим хүч сүүлийн гурван жилд дунджаар 270 ГВт-аар өссөнийг БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний удирдах газрын дата харуулж байна.

    Тус улсын хэмжээнд бүх эх үүсвэрийг нэгтгэсэн үйлдвэрлэлийн нийт хүчин чадал 2026 онд 400 ГВт-аар нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлттэй ижил түвшинд байхаар байгааг Эрчим хүчний зөвлөл мөн мэдээлжээ. Хүчин чадлаа ийнхүү жигд, дорвитой нэмэгдүүлснээр БНХАУ 2021, 2022 онд болсон шиг эрчим хүчний чадлын дутагдалд дахиж ороогүй байна.

    Cэтгэгдэл бичих