logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Алт, мөнгөний ханшийн огцом уналт хувьцааны зах зээлийг араасаа дагуулав
    Yihui Xie, Preeti Soni, Jack Ryan, Yvonne Yue Li
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 03 09:00
    935

    Зургийг: Andreas Gebert/Bloomberg

    Алтны ханш унц нь бараг 5600 ам.доллар шүргэсний дараа хоёрхон өдрийн дотор 18 хувиар уналаа

    (Bloomberg) -- Алт, мөнгөний ханшийн дээд түвшин эвдсэн өсөлт огцом уналт руу шилжсэнээр эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтын хэрэгслээс гарах хөдөлгөөн эржимжиж, дэлхий даяар хувьцаануудын ханш уналаа.

    “S&P 500 Index” даваа гарагт 1.5 хүртэлх хувиар унаж, шинэ өдрийн арилжааг 0.7 хувийн уналттайгаар эхлүүлэв. АНУ-ын Засгийн газрын бондуудын ханш бага зэрэг өсөж, 10 жилийн хугацаатай бондын өгөөж хоёр суурь нэгжээр доошилсон байна. Амралтын өдрүүдэд эрс буурч байсан “Bitcoin”-ийн ханш 77 мянган ам.доллар орчимд тогтворжлоо.

    Алтны ханш гурван өдрийн турш ингэж огцом унасан тохиолдол 1980 оноос хойш бүртгэгдэж байсангүй. Энэ он гарсаар 30 гаруй хувиар өсөж, унц нь бараг 5600 ам.доллар шүргэсний дараа ердөө хоёр өдрийн дотор 18 хувиар унав. Мөнгөний хувьд байдал бүр ч дордож, гурван өдөрт ханш нь 40 гаруй хувиар буураад байна.

    “Алт бол тогтвортой байдлын бэлгэ тэмдэг. Гэхдээ энэ хөдөлгөөн бол тогтвортой байдал биш. Карьерынхаа турш үзсэн хамгийн ширүүн хөдөлгөөн байлаа” хэмээн “Heraeus Precious Metals”-ийн Арилжаа хариуцсан захирал Доминик Шперцел өгүүлжээ.

    Мөн “Зах зээл сандарч байна. Ази, Европ, АНУ-ын зах зээлд өргөн хүрээний зарах хөдөлгөөн давамгайллаа. Алтнаас гадна мөнгөний ханшид савлагаа нэмэгдсэн тул хөрөнгө оруулагчид эрсдэлээ багасгах шаардлагатай” хэмээн "Berenberg"-ийн Хөрөнгийн стратеги, судалгааны хэлтсийн дарга Улрих Урбан онцоллоо.

    unnamed.jpg

    Даваа гарагийн ханшийн хөдөлгөөн нь металлуудын удаан үргэлжилсэн өсөлт, хиймэл оюуны нүсэр хөрөнгө оруулалтын нөлөөгөөр дээд түвшнээ олон дахин шинэчилсэн хувьцааны зах зээлийн өсөлтийн дараа тогтворгүй байдал нэмэгдэж буйн дохио боллоо. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн Банкны дараагийн тэргүүн болж магадгүй байгаа Кевин Уоршийн удирдлага дор ханш, үнэлгээ хэрхэн өөрчлөгдөхийг цэгнэж, төсөөллөө тохируулж эхлээд байна.

    Cэтгэгдэл бичих