logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    ЭЗХАХБ: Генератив хиймэл оюун боловсролын тогтолцоонд томоохон өөрчлөлт авчирч байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 02 16:45
    338

    Зургийг: Bloomberg

    ЭЗХАХБ: Генератив хиймэл оюун богино хугацаанд гүйцэтгэлийг ахиулах ч ур чадварыг бодитоор хөгжүүлдэггүй

    Генератив хиймэл оюун  (GenAI) нь боловсролын салбарт хурдтай нэвтэрснээр суралцах, заах зэрэг боловсролын тогтолцоонд томоохон өөрчлөлт авчирч буйг эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (OECD) “Дижитал боловсролын төлөв-2026” тайланд онцоллоо. Хэдий тийм боловч хиймэл оюуныг тодорхой сурган-хүмүүжлийн зорилгогүйгээр ашиглавал ноцтой эрсдэл үүсэж болзошгүйг тайланд анхааруулсан байна.

    Өргөн хэрэглээний чатбот зэрэг ерөнхий зориулалтын генератив хиймэл оюуны хэрэгслүүд сурагчдын даалгавар гүйцэтгэлийг богино хугацаанд сайжруулж байгаа ч энэ нь урт хугацааны мэдлэг, ур чадварын бодит ахиц болж хувирдаггүй тохиолдол олон давтагдаж байгааг онцолжээ.

    Генератив хиймэл оюун нь хичээлийн төлөвлөлт, олон давтагддаг даалгавруудад зарцуулах цагийг багасгаж, багш нарт сурагчидтайгаа илүү чанартай харилцах, заахад анхаарах боломж олгож буй. Гэвч хиймэл оюуныг багш нарыг орлох хэрэгсэл болгон ашиглах нь сөрөг үр дагавартай тул багш нартай хамтран зохион бүтээсэн хиймэл оюуны системүүд хамгийн үр дүнтэй байна гэж дүгнэсэн байна.

    Генератив хиймэл оюун нь боловсролын хүчирхэг түнш байж чадах ч бодит үр өгөөж нь зорилготой хэрэглээ, сурган-хүмүүжлийн дизайн, мэргэжлийн оролцоо, зохистой засаглалаас шууд хамаарахыг тайланд онцолжээ.

    Эдгээр нөхцөл хангагдахгүй бол хиймэл оюун богино хугацааны гүйцэтгэлийг сайжруулсан ч боловсролын үндсэн зорилго болох гүнзгий мэдлэг, ур чадварыг сулруулах эрсдэлтэйг анхаарууллаа. 

    Cэтгэгдэл бичих