logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    “Bitcoin”-ийн эрэлт буурч, ханш нь 2025 оны оргил түвшнээсээ 40 орчим хувиар буураад байна
    Sidhartha Shukla, Olga Kharif
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 02 14:00
    287

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    (Bloomberg) -- Арилжааны хэмжээ сул байсан амралтын өдрүүдэд “Bitcoin”-ийн ханш 76 мянган ам.доллароос доогуур түвшинд орж, 2025 оны оргил цэгээсээ 40 хувиар буурлаа.

    Аравдугаар сарын уналттай харьцуулбал энэ удаад системийн "шок" эсвэл дараалсан зарах урсгал ажиглагдаагүй, харин эрэлт саарч, хөрвөх чадвар буурсан нь голлон нөлөөлжээ.

    “Bitcoin”-ийн ханш геополитикийн өөрчлөлт, ам.долларын ханшийн сулралын үеэр ямар ч хөдөлгөөнгүй байсан юм. Мөн металлуудын ханш огцом савлагаатай байхад ч өөрчлөлт багатай байлаа.

    Нэгдүгээр сард “Bitcoin”-ийн ханш 11 хувиар унасан нь дөрөв дэх сардаа дараалан буурсан тохиолдол боллоо. Энэ нь 2018 оноос хойших хамгийн удаан үргэлжилж буй уналт юм.

    Cэтгэгдэл бичих