logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ЗГХЭГ: Стратегийн ордуудад Төрийн эзэмшлийн хувь тогтоох ажилд ойрын хугацаанд тодорхой үр дүн гарна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 02 10:00
    335

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалтыг УИХ 2007 онд баталж, 16 ордыг стратегийн ордоор бүртгэсэн

    Хувийн хэвшил үйл ажиллагаа явуулж буй стратегийн орд газруудад Төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох ажилд ойрын хугацаанд тодорхой үр дүн гарна гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж буй “Эрдмин” ХХК, “Ачит-Ихт” ХХК болон “Зэс эрдэнийн хувь” ХХК-тай өнгөрсөн оны наймдугаар сараас эхлүүлсэн хэлэлцээг ойрын хугацаанд эцэслэхийг тодотгов.

    Үүнээс гадна Шивээ-Овоо, Тавантолгой, Нарийн Сухайтын бүлэг ордуудад нүүрсний орд эзэмшиж буй компаниудтай хэлэлцээ үргэлжилж байгаа аж. Ингэхдээ хувийн хэвшилтэй харилцан ашигтай тохиролцох, хамгийн чухал нь байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчим баримтална гэдгийг Засгийн газар тодотгож буй.

    “Төрийн бодлого тогтвортой, дүрэм нь ойлгомжтой байхаас гадна бүх аж ахуйн нэгжүүдэд тэгш үйлчилж, хөрөнгө оруулагчид хүлээж авахуйц бодит шийдэл гаргах нь чухал байгаа”-г “М-Си-Эс групп”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал тодотгож байсан юм. Мөн "Стратегийн орд гэдэг тодорхойлолтоо эргэн харах шаардлагатай. Стратегийн орд гэхээсээ илүүтэй стратегийн ашигт малтмал гэж тодорхойлсон нь илүү оновчтой" гэсэн байр суурь илэрхийлж байв.

    Стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалтыг УИХ 2007 онд баталж, 16 ордыг стратегийн ордоор бүртгэсэн юм. Үүнд нүүрсний дөрөв, алтны гурав, ураны гурав, мөнгөний нэг, зэс молибденийн хоёр, төмрийн хүдэр, фосфорит болон цайр, хар тугалганы тус бүр нэг нэг орд багтаж байна.

    Хувийн хэвшил үйл ажиллагаа явуулж буй стратегийн орд газруудад Төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоосноор Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх орлого нэмэгдэнэ.

    2026 онд Үндэсний баялгийн санд хоёр их наяд 956 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс Ирээдүйн өв санд хоёр их наяд 427 тэрбум төгрөг, Хуримтлалын санд 529 тэрбум төгрөг хуримтлуулахаар тооцоолжээ. 

    Cэтгэгдэл бичих