logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    МСС: Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх компакт төсөл 2026 оны III сард дуусна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 30 16:30
    419

    Зургийг: Монголын Мянганы Сорилтын Сан

    МСС: Компакт төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ус хангамж 80 хувиар нэмэгдэнэ

    Монгол Улсын Засгийн газар болон АНУ-Ын Мянганы Сорилтын Корпорац хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх компакт төслийн барилга угсралтын ажил 99 хувьтай явагдаж буй бөгөөд 2026 оны гуравдугаар сарын 31-нд багтан ашиглалтад орохоор байгааг албаныхан мэдээллээ.

    Компакт төслийн хүрээнд ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах төсөл, мөн усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн үндсэн гурван төсөл хөтөлбөр хэрэгжиж байна.

    АНУ-ын Засгийн газраас 350 сая ам.долларын санхүүжилт буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон бол Монгол Улсын Засгийн газраас уг төсөлд 111.7 сая ам.долларын хамтарсан хөрөнгө оруулалт хийжээ.

    Одоогоор Улаанбаатар хотод жилдээ нийт 110 сая метр куб ус авах бололцоотой ундны усны долоон эх үүсвэр байдаг. Эдгээр эх үүсвэрээс Ус сувгийн удирдах газар жилд нийт 55 сая метр куб орчим ундны усыг нийслэлийн хэрэглэгчдэд түгээж байна.

    Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотын урт хугацааны ус хангамжийг ойролцоогоор 64 сая шоо метр буюу өнөөгийн түвшнээс 80 хувиар нэмэгдүүлэх зорилготой юм. Ингэснээр хотын хүн амын ундны усны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг урт хугацаанд, тогтвортой хангахыг төслийн багийнхан онцолж байлаа.

    Cэтгэгдэл бичих