logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Apple” БНХАУ-д эргэн хүчээ авч, борлуулалт нь сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ
    Mark Gurman
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 30 16:00
    248

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    (Bloomberg) -- 2025 оны сүүлийн улиралд “Apple” компанийн БНХАУ дахь бизнес эрс сэргэжээ. Шинэ "iPhone 17" гар утасны эрэлт хүчтэй байснаар БНХАУ дахь нэг улирлын борлуулалт нь 2021 оноос хойш анх удаа 25 тэрбум ам.доллар давсан байна.

    12 дугаар сарын 27-ноор эцэслэсэн гурван сарын хугацаанд тус компани Эх газрын Хятад, Тайвань, Хонконгийг багтаасан зах зээлд 25.5 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 38 хувиар өсөөд зогсохгүй “Wall Street”-ийн дундаж төсөөллөөс хол давсан үзүүлэлт болжээ.

    “Apple”-ийн хувьд нэгэн цагт өсөлтийнх нь гол хөдөлгүүр байсан БНХАУ-д урьдын эрчээ эргүүлэн олж авахад бэрхшээлтэй тулгараад байв.

    Харин таамаглаагүй сэргэлт авчирсан сүүлийн улирлын үзүүлэлт нь ухаалаг гар утсаа шинэчилсэн хэрэглэгчдийн тоо эрс өссөнтэй холбоотойг “Apple”-ийн Гүйцэтгэх захирал Тим Кук онцолжээ. Мөн өөр брэндийн гар утаснаас “iPhone” руу шилжсэн хэрэглэгчийн тоо хоёр оронтой тоогоор өссөнийг дурдсан байна.

    Cэтгэгдэл бичих