logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ABM компани "Oval" төслийн эрдэсжилтийн бүс 2025 онд 60 хувиар тэлснийг мэдээлэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 30 14:30
    368

    Зургийг: asianbatterymetals.com

    “Asian Battery Metals” компани Говь-Алтай аймаг дахь зэс-никелийн "Ямбат" буюу "Oval" төслийнхөө хайгуулд 2025 онд дорвитой ахиц гаргаж, илрүүлсэн эрдэсжилтийн бүсийн хэмжээг 60 хувиар тэлснээ мэдээллээ.

    Өнгөрсөн оны гуравдугаар сард өрөмдлөгийн хөтөлбөрөө эхлүүлснээс хойш төсөлд 7434 метрийн нийт урттай 40 цооног өрөмдсөн байна. Сүүлд хийсэн өрөмдлөгөөр OVD049 цооногт 23 метрийн эрдэсжилт огтолсон бол "North Oval" талбайн OVD051 цооногоос өндөр агуулга бүхий сульфидын эрдэсжилт илрүүлснээ онцолжээ.

    Тус компани дараагийн шатны өрөмдлөгөө энэ оны I улиралд эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн ойролцоо орших зэс-алтны "Майхан уул" төсөлдөө геофизикийн судалгаа болон магадлан шинжлэх ажлаа үргэлжлүүлэх юм байна.

    Үүнээс гадна “Asian Battery Metals” Дундговь аймаг дахь литийн "Цагаан дэрс" төсөлдөө газрын гүний геологийн бүтцийг судлах тандалтын өрөмдлөг гүйцэтгэж, дээжүүд цуглуулснаа мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих