logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Zijin Mining” хувьцаанд хөрвөх боломжтой бонд гаргаж, $1.5 тэрбумыг татан төвлөрүүллээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 30 14:15
    243

    Зургийг: Oliver Bunic/Bloomberg

    Монголын алт, зэсийн салбарт оролцоотой “Zijin Mining Group” хувьцаа болгон хөрвүүлэх боломжтой бонд гаргаж, 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө босголоо. 2031 онд хугацаа нь дуусах, хүүгүй бонд гаргасан бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгөө Перу улсад байрлах алтны "La Arena" төсөлдөө зарцуулахаар төлөвлөжээ.

    Мөн эргэлтийн хөрөнгө бусад ерөнхий хэрэгцээндээ зарцуулах юм байна. Тус компани бондоо нэгж үнийг нь 63.3 хонконг доллароор гаргасан аж.

    Энэ сард БНХАУ-ын уул уурхайн компаниуд хөрөнгө босгох ажиллагаагаа эрчимжүүлж байна. Зэс үйлдвэрлэгч “CMOC Group” өнгөрсөн долоо хоногт хөрвөх бондын арилжаагаар 1.2 тэрбум ам.доллар босгосон бол “Jiangxi Copper” мөн 3.6 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

    “Bloomberg”-ийн цуглуулсан дата мэдээллээр эдгээр компанийн хэлцлүүд 2025 онд БНХАУ-ын уул уурхайн компаниудын босгосон 15.6 тэрбум ам.долларын 40 орчим хувийг бүрдүүлжээ.

    Дэлхийн хэмжээнд “Rio Tinto”, “Glencore” зэрэг томоохон хэлцлүүд хүлээгдэж буйтай холбоотойгоор БНХАУ-ын уул уурхайн компаниуд хөрөнгө ихээр босгож, нөөцөө бүрдүүлж байгааг шинжээчид тодотгож байна.

    Cэтгэгдэл бичих