logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Mongolia Energy Corporation” ашгаас алдагдал руу шилжиж, 2025 онд HK$1.38 тэрбумын алдагдал хүлээв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 30 14:00
    365

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    2025 оны эцэст хэсэг хугацаанд V хэлбэрийн сэргэлттэй байсан коксжих нүүрсний үнэ энэ онд өсөхөөргүй байна

    Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, коксжих нүүрс олборлогч “Mongolia Energy Corporation” компанийн орлого 2025 оны санхүүгийн жилд 9.8 хувиар буурсныг тайлагналаа. Ингэснээр тайлант хугацаанд тус компанийн нийт ашиг 28.3 хувиар агшсан байна.

    БНХАУ-ын зах зээлд коксжих нүүрсний үнэ эрс буурсан нь энэхүү тааруу үр дүнд хүргэжээ.

    2024 онд 1.68 тэрбумын ашигтай ажилласан тус компани өнгөрсөн онд 1.38 тэрбум хонконг долларын алдагдал хүлээсэн байна. Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд гол үйл ажиллагаагаа явуулдаг тус компани уурхайн хөрөнгийн үнэ цэнээ 1.3 тэрбум хонконг доллароор бууруулах сорилттой нүүр тулжээ.

    MEC-GFX-OK.jpg

    2025 оны эцэст хэсэг хугацаанд V хэлбэрийн сэргэлттэй байсан коксжих нүүрсний үнэ энэ онд өсөхөөргүй байгааг “Bloomberg Intelligence” таамаглаж байна. Тухайлбал: үнэ нь 1-3 хувиар буурах хүлээлттэй гэсэн төсөөллийг танилцуулаад байгаа юм.

    Cэтгэгдэл бичих